Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Туркойз Хилл компани Оюу Толгойн 2015 оны төлвийг танилцууллаа

Б.Ану
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Copyright © 2014 Oyu Tolgoi

Туркойз Хилл Ресурс компани Оюу Толгойн үйлдвэрлэлийн ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлвийг танилцууллаа.
 
Оюу Толгойн Баяжуулах үйлдвэрт гал гарснаас хойш гурван хоногийн дараа буюу энэ сарын 6-нд үйлдвэрлэлийн ажиллагаагаа нь дахин эхэлж, хагас өөрөө нунтаглах тээрэм хоёулаа, дөрвөн бөмбөлөгт тээрмээс гурав нь одоо хэвийн байдлаар ажиллаж байгаа аж.

Баяжуулах үйлдвэрийн усан ангилагчийн хэсгийг засварлах ажил эрчимтэй явагдаж байгаа бөгөөд гурваас дөрвөн долоо хоногийн дотор дуусах төлөвлөөгөөтэй ажиллаж байгаа аж. Туркойз Хилл компани 2014 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлнэ гэж үзэж байна.
 
2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөв
 

2015 онд, Оюу Толгой 175,000 - 195,000 тонн зэс, 600,000 -700,000 унц алт (баяжмал дахь агууламж) олборлох төлөвтэй байна.

2014 оны Оюу Толгойн техникийн тайлангаас хэмжээний хувьд хэлбэлзэлтэй байгаа нь цаг хугацааны шалтгааны улмаас уурхайн үйлдвэрлэлийн хуваарьт болон уурхайн зураг төсөлд бага зэрэг өөрчлөлт гарснаас үүдэж байна. 
 
Үйл ажиллагааны зардал ойролцоогоор 900 сая ам.доллар байх ба  хөрөнгө оруулалтын зардал 230 сая ам.доллар байна, үүнээс 185 сая ам.доллар нь урсгал хөрөнгө оруулалтын  зардал юм байна. 

Хүснэгтээс та 2014 онд ОТ болон Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөг харж болно.

Гэхдээ ОТ-ын зүгээс хагас жилээр энэхүү төлөвлөгөөгөө бага зэрэг бууруулсан. Тиймээс 2015 онд олборлох зэс, алтны хэмжээ энэ жилийнхээс нэмэгдэж байна гэж харж болохоор байгаа юм. 

   Үйлдвэр Нийт боловсруулах хүдэр сая.тн Баяжуулах баяжмал мян.тн Зэсийн агуулга % Зэс мян.тн Алт мян.унци Мөнгө мян.унци Молибден мян.тн
Оюу Толгой  33.9 692.3 25.3 175.6 771.3 1318.1  
Эрдэнэт 26 530 24 127.2     4.5