Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

"САЛЮТ" нэгдсэн аян өрнөж байна

ikon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх гаалийн газраас пиротехникийн хэрэгслийг /салют/ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Салют” сэдэвт аяныг энэ сарын 01-нээс нэг сарын хугацаатайгаар зохион байгуулж байна.

Аяны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.Үүнд:

  • Ачааны болон суудлын автомашин, зорчигчийн биедээ болон биеэс тусдаа авч яваа ачаа тээшинд пиротехникийн хэрэгслийг /салют/ хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуусан үйлдэл байгаа эсэхийг нягтлан шалгах үйл ажиллагаа.
     
  • Мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад / бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх үйл ажиллагаа.
     
  • Аливаа хууль бус үйлдлийг илрүүлэх зорилгоор хууль хяналтын бусад байгууллагатай мэдээ мэдээлэл солилцож, хамтран ажиллах
     
  • Пиротехникийн хэрэгсэл буюу салют, бенгалийн галыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж буй үйлдлийн талаархи мэдээллийг хүлээн авах, түүний мөрөөр шуурхай ажиллах үйл ажиллагаа зэрэг багтаж байна.

 Энэ бүх үйл ажиллагааны зорилго нь Монгол хүний эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдэж байна гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.