Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Австралид найман хүүхдийн цогцос олдлоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Хэрэг гарсан байшингийн ойр орчмыг цагдаагийнхан бүслээд байна.

Австралийн цагдаагийн газраас тус улсын хойд хэсэгт орших Күинсланд дахь Кайрн хотын нэгэн байшингаас хутгалуулж амь насаа алдсан байдалтай найман хүүхдийн цогцос олдсон гэж мэдээллээ. Мөн хутгалуулж шархадсан нэгэн эмэгтэйг эмнэлэгт хүргэсэн гэжээ.

Нас барсан хүүхдүүд 18 сартайгаас 15 настай бол шархадсан эмэгтэй 30 орчим настай юм байна. 

Одоогийн байдлаар хэрэг гарсан байшинг цагдаа нар бүсэлсэн бөгөөд мөрдөгчид ойр орчимд эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулж байгаа аж. 

Тус хэргийн талаар нарийн, тодорхой баримт хараахан олдоогүй ба шархадсан эмэгтэй нас барсан хүүхдүүдтэй ямар холбоотой болохыг тогтоогоогүй байна.

 

Эх сурвалж: BBC