Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын банкны холбооны удирдлагуудыг өөрчиллөө

Р.Саруул
2014 оны 12 сарын 19
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын банкны холбооны Ерөнхийлөгчөөр "Худалдаа хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон ажиллахаар болжээ.

Өнгөрсөн хоёр жилд "Хас" банкны гүйцэтгэх захирал М.Болд ажиллаж байсан билээ.

Харин Дэд ерөнхийлөгчөөр нь "Ариг" банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү, холбооны дэмжих гишүүн болох "Хадгаламж"-ийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нарыг томилсон байна.

Тус албанд өмнө нь "Худалдаа хөгжлийн банк"-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, "ХААН" банкны гүйцэтгэх захирал Норихико Като, "Голомт" банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал М.Чингүн нар байсан аж.

Зураг