Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путины хуралд 1200 орчим сэтгүүлч оролцжээ

Зууны мэдээ
2014 оны 12 сарын 19
Зууны мэдээ
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэвлэлийн бага хурал хийдэг уламжлалтай.

Энэ үеэр Ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчдийн асуултад ямар нэг шалгуур тавьж, цаг хугацаанд баригдахгүй хариулдгаараа онцлог.

Тиймээс түүний хэвлэлийн бага хурлыг дэлхийн өнцөг булан бүрээс сэтгүүлчид зорин очдог.

Харин энэ удаад: 

  • ОХУ-ын сэтгүүлчид
     
  • BBC,
     
  • CNN зэрэг дэлхийн томоохон мэдээллийн агентлагийн 1200 орчим сэтгүүлч хүрэлцэн иржээ. 

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч В.Путин сэтгүүлчидтэй нээлттэй байсан гэдгийг хэвлэлийнхэн онцолж байв.

Мөн тэдний зарим нь ОХУ-аас дэлхийд тэр дундаа Европт явуулж буй бодлого, улс төрийн шинжтэй асуулт тавьж байсан бол нөгөө хэсэг нь ОХУ-ын нийгэм, эдийн засгийн байдлыг илүүтэй сонирхсон байна.

Зураг