Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийг удирддаг эрчүүдэд зориулсан ТАВАН зөвлөгөө

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шейрил Сандберг “Өөдөө тэмүүл” хөдөлгөөнөө улам өргөжүүлж дэлхийн өнцөг булан бүрт буй амбицтай эмэгтэйчүүдэд зориулсан амжилтанд хүрэх арга барил, хичээл, семинаруудыг орсоор байна. 

Алдарт зохиолч, сэтгүүлч Жоанна Липмэн “Энэ бол гайхалтай зүйл. Эмэгтэйчүүд энэ тал дээр анхаарлаа хандуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эрчүүдийг энэ талын боловсролтой болоход ч бас анхаарлыг нь хандуулах хэрэгтэй” гэж бичжээ. 

Ингээд Жоанна Липманы бичсэн эмэгтэй ажилтнуудаа үр бүтээмжтэй, нөлөөлөх чадвар сайтай болгохыг хүссэн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ УДИРДДАГ ЭРЧҮҮДЭД хандсан зөвлөгөөг хүлээн авна уу. 


Тэдэнд санал хүсэлт хэлж байхдаа өөрийгөө бүү хорь

Эмэгтэй хүн гэдэг утгаар нь доор ажиллаж байгаа хүмүүстээ санал хүсэлт хэлж байхдаа өөрийгөө хязгаарлах хэрэггүй. Учир нь ажил хэргийн талбарт хүйсийн ялгаварлал байх ёсгүй учраас тэдэнд санал хүсэлт, шүүмжлэл хэлж байхдаа “дарга-ажилтан” гэсэн байр сууринаас хандаж бай.

Заримдаа эмэгтэйчүүдээс ирэх нулимс, гомдол зэргээс эрчүүд эмээх нь бий. Энэ нь хэдийгээр ажиллагсадынхаа зовлонг ойлгож байгаа мэт боловч бүхий алдааг нь үл тоомсорлож, түүнийг нь хөхиүлэн дэмжиж байгаа хэрэг. Тиймээс шударга бай.

Тэднийг уулзалтандаа идэвхтэй оролцуул

Флинн өөрийн хэвлүүлсэн нэгэн нийтлэлдээ эмэгтэйчүүд ямар нэгэн уулзалтанд идэвхтэй оролцож, өөрийгөө илэрхийлж, батлан харуулах сонирхол багатай байдгийг олж тогтоосноо дурджээ.

Учир нь түүнд ярилцлага өгсөн эрэгтэй удирдагчдын талаас илүү хувь нь эмэгтэйчүүд тэднээс хурлаас хоцорсондоо уучлал гуйх тохиолдол их байдаг бөгөөд заримдаа үүнийгээ хүлээн зөвшөөрч, байх ёстой зүйл мэт аашилдаг гэж хэлсэн байна. 

Тиймээс эрэгтэй удирдагчдад хандан эмэгтэйчүүдийг уулзалтанд идэвхтэй оруулах тал дээр анхаарч, тэдний үзэл бодлыг уулзалтын үеэр асууж байхыг Липмэн зөвлөжээ. 

 

Тэднийг асуугаагүй байсан ч урамшуулж бай

IMB-ийн CEO Виржиниа Рометти карьерынхаа эхэн үед өөрийгөө сурталчлахаас аль болох холуур байхыг эрмэлдэг байжээ. Учир нь тэрээр өөрийгөө хангалттай хэмжээнд боловсорсон гэж үзэхгүй байв.

Нэг өдөр тэрээр нөхөртөө энэ тухайгаа хэлтэл “Эрэгтэйчүүд хэзээ ч ингэхгүй байсан” гэж хариулсныг нь мартдаггүй ажээ. 

Эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдагч Майк Кауфмэн ажлын ярилцлагад орж буй ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө байгаагаасаа дутуу үнэлдэг гэжээ.

Тиймээс удирдагчдын зүгээс эмэгтэйчүүдийг ажлын байран дээр нь урамшуулж, зөв зүйлийг нь өндрөөр үнэлж байх хэрэгтэй гэж зөвлөсөн байна. 

“Өхөөрдөм” яриаг март

Зочны ярилцлагын нэвтрүүлэгт орсных нь дараа Липмэн руу нэгэн компанийн эрэгтэй гүйцэтгэх захирал зурвас илгээжээ. Тэрээр зурвасдаа “Та зурагтаар их эгдүүтэй харагдаж байсан” хэмээн дурдсан байжээ.

Түүнийг иймэрхүү бялдуучилсан маягтай зурвас илгээснийг буруутгах аргагүй  бөгөөд шууд утгаараа бус гэдгийг ойлгож байлаа.

Яг үүний адилаар ажил, гэр бүлээ амжилттай авч яваа эмэгтэй удирдагчийг магтаж урамшуулахдаа “Чадварлаг эмэгтэй удирдагч” гэснээс “Чадварлаг удирдагч” гэх нь илүү оновчтой гэжээ. 

Хүүхэдтэй болно гэдэг бол карьерын төгсгөл биш гэдгийг ойлго

Хүүхдүүд өсөж том болно. Ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ харахдаа тийм ч их цаг зарцуулаад байхыг хүсдэггүй бөгөөд ерөнхийдөө л хийж байсан ажлаа үргэлжлүүлэх замыг сонгодог. Гэхдээ маш цөөн хувь нь л үүний эсрэг шийд гаргадаг.

Тиймээс үүнийг хялбараар шийдэж болох арга бол авъяас чадвартай хэрнээ нялх хүүхэдтэй эмэгтэйд боломж олгох явдал юм. 

 

Эх сурвалж: BusinessInsider