Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эбола вируст халдвараар 18'669 хүн өвчилжээ

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

- ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна -

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар нийт 18'669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна. 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 661 шинэ тохиолдол, нас баралт 527 хүнээр тус тус нэмэгджээ.

Нийт 649 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна.

Арванхоёрдугаар сарын 10-наас хойш

  • Либерид 8,
     
  • Сьерра-Леонд 327,
     
  • Гвинейд-76 батлагдсан тохиолдол тус тус нэмэгдэн бүртгэгдсэн бол Мали улсад 11 дүгээр сарын 24-нөөс хойш хүний өвчний тохиолдол нэмж бүртгэгдээгүй ажээ.

Гвиней, Либери, Сьерра-Леон улсад эбола вируст халдвараар өвчлөгсдийн нас, хүйсний байдалд дүн шинжилгээ хийхэд хүйсний хувьд ялгаагүй байсан.

Харин 45-аас дээш насныхан 0-14 насны хүүхдүүдтэй харьцуулахад эболагаар 4 дахин илүү өвчилсөн байна.


/Эх сурвалж: ДЭМБ/