Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Э.Азбилэг "Дэлхийн авьяаслаг мисс"-ийн тэмцээнд амжилттай оролцож байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN

Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотод зохиогдож буй "Supertalent of the world" буюу дэлхийн авьяаслаг миссийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлж "Андра" модель агентлагийн загвар өмсөгч, уран нугараач СТА Э.Азбилэг оролцож байгаа билээ. 

Тэрээр одоо 22 настай бөгөөд загвар өмсөж, уран нугаралтаар хичээллэдэг байна. Э.Азбилэг "Supertalent of the world" тэмцээнд оролцож буй дэлхийн олон орны бүсгүйчүүдээс үндэсний онцлог болсон уран нугаралтын үзүүлбэрээрээ ялгарч шүүгчдээс өндөр үнэлгээ авсан гэнэ. 

Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт маргааш Хан мөрний эрэг дээрх боомт дээр баригдсан үзэсгэлэнт  "Соме Севит" хэмээх байгууламжинд болох ажээ. 

Маргааш болох эцсийн шатны шалгаруулалтаар энэхүү тэмцээний ялагч тодрох юм байна. 

Э.Азбилэгийн зургуудыг эндээс үзнэ үү.