Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээ АНУ-ын хүссэн үр дүнд хүрээгүй

Б.Ууган, iKon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээ Вашингтоны хүсч байсан шиг үр дүнд хүрээгүй гэдгийг АНУ-ын захиргаа хүлээн зөвшөөрчээ.

Украйны хямралд Орос ихээхэн буруутай гэж үзсэн барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээнүүд авсаар байгаа юм.

Харин Орос улс Украйны дорнод хэсэгт болж буй үйл явдалтай огтхон ч холбоогүй, Украйн улсыг улс төрийн болон эдийн засгийн хямралаа даван туулахад нь туслах сонирхолтой гэдгээ удаа дараа мэдэгдэж байв.

АНУ тэргүүтэй Барууны орнуудын тавьсан хоригт хөрөнгө хураах, Оросын улс төрчид болон бизнесийнхэнд визийн хязгаарлалт тавих, хэд хэдэн компаниудад зээл өгөхийг хориглох зэрэг олон арга хэмжээ багтаж байгаа юм. 

Дэлхийн улс орнууд төвлөрсөн үйл ажиллагаа хэрэгжүүлснээр Оросын эдийн засгийг сулруулсан. Гэхдээ бидний харахыг хүсч байгаа шиг улс төрийн өөрчлөлт Орост хараахан гараагүй байна” хэмээн Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест мэдээлжээ.