Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Холливууд дахин нэг кино төслөө зогсоолоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Хойд Солонгосын сэдвээр хийж байгаа уран бүтээлээсээ болж том аюулд өртөж болохыг ухаарсан Холливуудын студиуд түрүүчээсээ эргэлзэж эхэллээ.

Өнөөдөр Sony Pictures “The Interview” бүтээлээ дэлгэцэнд гаргах төлөвлөгөөнөөсөө ухарсан билээ. Шалтгаан нь Хойд Солонгосын хакеруудын дарамт шахалт. Уг кинонд Хойд Солонгосын дарангуйлагч нэлээд хөгжилтэй байдлаар дүрслэгдэж байгаа гэнэ.

Тэгвэл өөр нэг студи New Regency хийхээр төлөвлөж байсан “Pyongyang” төслөө зогсоожээ. Уг кинонд алдарт жүжигчин Стив Карелл тоглох байв.

Энэ киноны зургийг ирэх оны гуравдугаар сард авч эхлэхээр зэхэж байсан гэнэ. Киноны агуулга нь Барууны нэгэн иргэнд нэг жил орчим хугацаанд Хойд Солонгосын нийслэлд ажиллаж амьдрах үед тохиолдсон сонирхолтой үйл явдлуудыг харуулах гэнэ.

Мэдээж үүгээр хаалттай улсын дотоод амьдралыг дэлхий дахинд харуулах байсан нь дамжиггүй.

Ийнхүү Холливууд Хойд Солонгостой тулахаас айж эхэллээ.

 

Эх сурвалж: The Wrap