Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Отгочулуу: Байгууллагын нууц мэдээлэл задарч магадгүй гэсэн айдас байгаа

Г.Номин, iKon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN

“Эрдэс баялгийн салбар дахь гэрээний ил тод байдал” олон талт, нээлттэй хэлэлцүүлэг болж байна.

Уг хэлэлцүүлэг нь уул уурхайн салбар дахь гэрээний ил тод байдлын талаар төр, хувийн хэвшил, иргэний ойлголтыг нэгтгэж гэрээний мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, гэрээнүүдийг ил тод болгох зорилготой юм байна.

Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Олон улсад бүх хийгдсэн гэрээг багтаасан цахим мэдээллийн сан байдаг. Манай улсаас дөрвөн гэрээ тус санд орсон байдаг.

Харин дотооддоо ийм цахим сан байхгүй. 

Гэхдээ ил тод байдлыг бий болгож байна гэж хэт туйлширснаас болоод байгууллагын нууц мэдээлэл задарч магадгүй гэсэн айдас байгаа учраас өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж гэрээг ил тод болгохдоо яг ямар мэдээлэл ил байж болох юм бэ гэдгийг ярилцаж байна” гэлээ.

Монгол Улсын эдийн засагт эрдэс баялагийн салбарын эзлэх байр суурь өсөн нэмэгдэж байгаа энэ үед салбарын ил тод байдал, хариуцлагыг төлөвшүүлэх нь нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, орж буй орлогын талаар тодорхой мэдээлэлтай байж, зөв зарцуулах  шаардлагатай байгаа юм.

Ялангуяа салбарын томоохон гэрээнүүд болох хөрөнгө оруулалтын, тогтвортой байдлын, хувь нийлүүлэгчдийн, газрын тосны бүтээгдэхүүн хуваах зэрэг гэрээнүүдийн байгууллагын нууцад үл хамаарах заалтуудыг ил тод болгох нь салбар дахь урсгалыг иргэд хянах боломжийг бүрдүүлэх ажээ.

Эдийн засагч А.БатпүрэвМанай улсад нэг хөрөнгө оруулалтын болон хувь эзэмшлийн гэрээ, таван тогтвортой байдлын гэрээ, 14 газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдаад байгаа ч үндсэндээ уг гэрээнүүд дээр ил тод байдал гэдэг зүйл алга байна.

Гэрээнүүд ил тод байх нь эдийн засгийн, санхүүгийн үр ашиг нэмэгдэх нөхцөл болдог.

Гэрээнүүд ил тод байх нь эдийн засгийн, санхүүгийн үр ашиг нэмэгдэх нөхцөл болдог гэж олон улсад үздэг.

Харин хаалттай байлаа гээд хэн нэгэнд давуу тал болдоггүйг олон улсын жишгээс харж болно” хэмээн ярилаа.

Ашигт малтмал олборлох салбарт гэрээний ил тод байдлыг хангах санал санаачлагууд гарч зарим гэрээг ил тод болгоод байгаа боловч гэрээг яг ямар хүрээнд, хэрхэн ил тод болгох талаар хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа учраас гэрээнүүд бүхэлдээ олон нийтэд хаалттай хэвээр байгаа юм.

Монголын хөгжлийн төлөөх Уул уурхайн төвийн хуульч Б.Батхишиг Уул уурхайн салбар дахь гэрээнүүдийг ил тод болгох асуудлыг төрийн бодлогоор дэмжиж тодорхой байр суурийг баримталдаг.

Харин салбарын хуулиараа олборлох үйлдвэрлэлийн гэрээг нээлттэй болгох заалт дутагдаж байгаа.

Төрийн бодлогоор дэмжиж байгаа учраас хуулинд гэрээг нээлттэй болгох талаар зүйл заалт оруулая гэхээр аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс байгууллагын нууц задрах нь гэсэн хардлага гардаг.

Тиймээс олборлох үйлдвэрлэлийн гэрээг ил тод болгох хууль эрх зүйн орчин байгаа эсэхийг судлаад өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд байгуулагдаж байгаа гэрээнүүдийн үндсэн гэрээг ил тод болгох боломжтой юм байна гэж үзсэн.

Учир нь үндсэн гэрээний заалтуудад байгууллагын олборлолт явуулах технологи, судалгаа шинжилгээний талаар тусгасан заалт байдаггүй” гэлээ.