Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Элбэгдорж: Өнөөдрөөс Шилэн дансны хуулиа уншаад эхлэх хэрэгтэй

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

"Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт" зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад болон холбогдох албаны бусад хүмүүс оролцож байна.

Энэхүү хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан боловсруулж УИХ-д өргөн барьснаар өнгөрсөн долоодугаар сард батлагдсан юм. Хуулийн төсөл 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ.

Шилэн дансны тухай хуулийн дагуу улс болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, дараа оны төсвийн төсөл зэргийг олон нийтэд ил тод мэдээлнэ. Ингэхдээ Шилэн дансны нэгдсэн нэг цахим хуудастай байж, хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтлөх юм.

Ерөнхийлөгч хамгийн түрүүнд,

Өнөөдрөөс хуулиа уншаад эхлэх хэрэгтэй. Төсвийн мөнгөөр амьдардаг 5000 орчим төсөвт байгууллага байна. Тэгэхээр Шилэн дансны мэдээллийг өгөх үүрэгтэй 5000 хүн байна гэсэн үг. 

Нэгдүгээр шат руугаа хандаж Төсвийн байгууллагын энэ 5000-тайгаа л асуудлаа тооцох хэрэгтэй.

Ажлаа хийж байгаа хувийн компанийн хойноос явах хэрэггүй. Төсвийн байгууллагын тэр мөнгийг зарцуулж байгаа нөхдүүдийн хойноос явах хэрэгтэй.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд гол роль болж орох байгууллага Засгийн газар байх ёстой хэмээн захив.


ШИЛЭН ДАНСНЫ ТУХАЙ ХУУЛЬ /Бүрэн эхээрээ/


Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn