Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Баянзүрх, Налайх дүүрэгт “Хамтын хуримтлалын сан” байгуулагдана

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг арванхоёрдугаар сарын 17-нд Баянзүрх дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

 Уулзалтаар гишүүн Д.Ганхуяг УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаа болон шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг, нийгмийн олон тулгамдсан  асуудлыг шийдвэрлэсэн тухай танилцуулав. 

Мөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд тойрогтоо хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Хороо бүрт хуримтлалын нэг бүлэг байх бөгөөд хуримтлалын сан нь дундын өмч байна.                                   

Мөн хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарт хандаж нэг хороо, хэсэгт нэг дор амьдарч буй иргэдийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, байнгын бүтээлч хамтын харилцааг дэмжих зорилгоор “Хамтын хуримтлалын сан”-г иргэд, аж ахуйн нэгжтэй хамтран үүсгэн байгуулж ажиллах болсноо мэдэгдлээ.

Хороо бүрт хуримтлалын нэг бүлэг байх бөгөөд хуримтлалын сан нь дундын өмч байна.

Хуримтлалын бүлгийн гишүүд нь сангийн орлогыг өсгөх, арвижуулах үүрэгтэй байх ба сангийн зөвхөн нэмэгдсэн орлогын тодорхой хувийг хорооны иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа болон зарим зайлшгүй явуулах хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулах юм.

Мэдээж сангийн үйл ажиллагаа дүрмээр зохицуулагдах ба барууны орнуудын ийм төрлийн “хамтын хуримтлалын сан” нь тухайн хороонд оршин суугч иргэд, хороонд байршилтай аж ахуйн нэгжийн хамтын бүтээлч ажиллагааны гол хөшүүрэг болдог байна.

Ийнхүү Баянзүрх, Налайх дүүргийн хороод “Хамтын хуримтлалын сан”-тай болж байна. Олны хүч оломгүй далай гэдэг.