Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Next Stop” наадмын “Оны шилдэг”-үүд өнөөдөр тодорно

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулж байгаа “Next Stop” наадам нь 1992 оноос эхлэн  уламжлал болгон зохион байгуулагдаж 22 дахь жилтэйгээ золгож байна. 

Энэхүү наадмаас төрөн гарсан эрхмүүд бол манай нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын манлайлагч, тэргүүлэгчид байдаг юм. 

​Энэ жилийн хувьд нийгэм улс төрийн салбарт 49, эдийн засаг бизнесийн салбарт 39 эрхэм нэр дэвшин өрсөлдсөн юм. Тийнхүү олны  дунд хүлээлт  үүсгээд  байсан  “Оны залуу”-чууд өнөөдөр  тодрох нь  ээ.   

2014 оны 12 дугаар сарын 11-ээс санал хураалт албан ёсоор эхэлж яг 7 хоног үргэлжлэн 12 дугаар сарын 18-ны өдөр “Next Stop” наадмын нийгэм, улс төр, эдийн засаг, бизнесийн “Оны залуу”-г “Залуу удирдагч” сангийн гишүүд, өмнөх жилүүдэд шалгарч байсан эрхмүүдийн санал, МЗХ-ны удирдлагын багийнхан саналаа өгч  морь жилийн шилдэг залуусыг тодруулах аж.