Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ хичээлийн жилд сурагчдад 132 автобус үйлчилж байна

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн  ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа.

2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 5 цэцэрлэг, 48 сургуулийн 132 автобусаар давхардсан тоогоор 7909 суралцагчийг зөөж байна.

  • Төрийн бус өмчийн 25
     
  • Төрийн өмчийн 23 сургууль
     
  • Төрийн бус өмчийн 4
     
  • Төрийн өмчийн 1 цэцэрлэгт хүүхдийн автобус явж байгаа аж.

Нийтийн тээврийн газартай хамтран зохион байгуулж байгаа энэхүү үйлчилгээнд 12 дугаар сарын 10-ны байдлаар 23781 суралцагч хамрагдсан гэсэн тооцоог нийслэлийн Боловсролын газраас гаргажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.