Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жилийн бүх хямдрал урамшууллын мэдээллийг San.mn сайтад “Онлайн Экспо” хэлбэрээр байршууллаа

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Шинэ жилийн гоёлын даашинз, Цүнх, гоёл чимэглэл, Электрон бараа, Гутал, костюм, Гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ, Ресторан, зоогийн газар гэх мэт хямдрал зарласан бүтээгдэхүүн үйлчилгээг цахим хэлбэрээр харж, борлуулагчтай шууд холбогдон захиалах, очиж үзэн  дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Замын түгжрээнд дэлгүүрээс дэлгүүр хэсэж, бензин тос, цаг заваа үрэлгүйгээр бүхий л мэдээллийг нэг дороос авах боломжийг www.san.mn сайтын зохион байгуулж буй “Онлайн Экспо” таньд олгох болно.

Зохион байгуулагч: World Media Enterprise ХХК

Хэзээ: 2014 оны 12-р сарын 31 дуустал

Хаана: www.san.mn

Холбоо барих утас: 9699-8000

Онлайн Экспо гэж юу вэ?

“Онлайн Экспо”-г тайлбарлахын өмнө биет экспо-г тайлбарлах нь зүйтэй болов уу. Биет яармаг нь хүмүүс биечлэн очиж оролцдог үзэсгэлэн худалдааг хэлэх бол Онлайн экспо нь мөн ялгаагүй тухайн экспо-д оролцож буй бүтээгдэхүүн үйлчилгээг цахим хэлбэрээр үзэх худалдан авах, нөгөө талдаа борлуулах боломжийг бүрдүүлсэн арга хэмжээ юм.

Яагаад Онлайн Экспо гэж?

Монголд биет /шууд/ экспо олон зохион байгуулагддаг. Энэ нь хэрэглэгчид нэг дороос, олон төрлийн сонголтоос харьцуулалт хийх боломжийг олгодог бол нөгөө талдаа оролцогч байгууллагад бараа бүтээгдэхүүнээ сурталчилан борлуулах сайхан боломж олгодог.

Харин Онлайнаар экспо нь биет экспогоос илүү үр ашигтай байдаг. Учир нь оролцогч байгууллагаас бэлтгэл ажлын зардал бага шаарддаг. Нөгөө талаасаа Монголын 1.077 сая интернэт хэрэглэгч нэг дор төвлөрсөн цахим сайтаас сонирхсон бараа бүтээгдэхүүнээ 5 минутанд л захиалах, мэдээлэл авах боломжийг олгох юм. 

www.san.mn гэж юу вэ?

San.mn нь зарлал болон худалдааны чиглэлийн төвлөрсөн сайт бөгөөд үйл ажиллагаагаа эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хэрэглэгчийн шаардлагад нийцсэн олон шинэлэг санаа шийдлүүдийг гаргаж, бусад веб сайтуудад үлгэр жишээ болон ажиллаж байна.

Сайтын гол зорилго нь Худалдагч, худалдан авагч хоёрыг шууд холбох юм.  Энэ нь өнөөгийн зах зээлд үнийн хөөрөгдлийг тодорхой хэмжээнд үүсгэдэг Зуучлагч  буюу ченжүүдийн оролцоогүйгээр хэрэгцээт бараагаа нэмэлт  төлбөргүй шууд борлуулах болон худалдан авах боломжийг бүрдүүлж байна.

“Хямдрал 2014” Онлайн Экспогийн давуу тал юу вэ?

  • Компьютер болон гар утсаараа хэдүүлээ ч үзэх боломжтой.
  • Интернэт хэрэглэгч нь өөрөө амьжиргааны түвшин сайтай хэрэглэгч байдаг.
  • Оролцогч байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэр зэрэг сонирхсон талаар Статистик мэдээллийг харах боломжтой.
  • Оролцогч байгууллага нь дүрстэй сурталчилгаагаа хүргэх давхар боломжтой.
  • Үргэлжлэх хугацаа урт.
  • Улирлаас шалтгаалсан буюу гадаа хүйтэн ч гэрээсээ гаралгүй Экспо-ийн бараа бүтээгдэхүүнийг сонирхох боломжийг олгоно.
  • Баннер сурталчилгааг бодвол илүү эргэх холбоо сайтай