Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өсчээ!

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар 24925 гэмт хэрэг бүртгэгдсний 6138 буюу 24,6 хувь нь согтуугаар үйлдэгдэж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг 1703 буюу 7,3 хувиар өссөн байна.

Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг нийслэлд 47 нэгжээр буурсан бол Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Төв, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл Хэнтий аймагт өссөн талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлж байна.

224 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 15 албан тушаалтан, 998 аж ахуйн нэгж байгууллагыг 350,863,000 төгрөгөөр торгож зөрчлийн улмаас хураагдсан спирт 11, архи 2871 шар айраг 3220, дарс 13 литрийг хураажээ.

Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг:

  • Үнэлэх
  • Улсын орлого болгох
  • Устгах 
  • Орон тооны бус зөвлөлд шилжүүлж, шийдвэрлэсэн байна.
21 насанд хүрээгүй хүнд буюу хориглосон цагт согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн, 18 насанд хүрээгүй хүнийг авч ажиллуулсан зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан 224 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргэж шийдвэрлүүлсэн байна. 

Энэ тоо баримтыг дагаад гэр бүлийн хүчирхийлэл, хулгай дээрэм танхай гээд архинаас үүдсэн аюул дагуулсан олон хэргүүд үйлдэгдэж байгаа тул иргэд та бүхэн архи дагуулсан аюулаас урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.