Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Парламент Палестин улсыг хүлээн зөвшөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Европын Парламент өчигдөр Палестин улсыг зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргалаа.

Ингэж Палестин улсын статусыг хүлээн зөвшөөрөх нь цаашдын энхийн хэлэлцээрт тус болно гэж үзэж байгаа юм.

Өнгөрсөн аравдугаар сард Швед улс мөн ийм шийдвэр гаргаж байсан билээ. Тэгвэл одоо Европын бусад улсууд Палестин улсыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн болжээ.

Уг шийдвэр гарсан өдөр мөн Европын шүүхээс Хамас бүлэглэлийг террорист байгууллагуудын жагсаалтаас хасах болсноо зарласан юм.

Хамас нь 2003 оноос хойш Европын Холбооны хар жагсаалтад багтаж байсан билээ.

Харин Израйль улс энэ шийдвэрт тун их эгдүүцэж байгаа юм.

Израйлийн ерөнхий сайд Нэтаньяху “Европчууд бол холокостын түүхээс юу ч ойлгож чадаагүй хоёр нүүртэнгүүд” хэмээн хатуурхжээ.

Тэр цааш нь хэлэхдээ Израйль улс энэ шийдвэрээс үл хамааран улс үндэстэн, хүн ардаа хамгаалах болно гэжээ.

 

Эх сурвалж: Mashable