Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Sony хакеруудын шахалтаар киногоо гаргахаа болилоо

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 12 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Sony Pictures компани үл мэдэгдэх хакеруудын довтолгоонд өртөж дэлгэцэнд гараагүй байгаа кинонуудаа, компаний нууц бичиг баримтуудаа алдаад байгаа билээ. Компаний хохирлыг 100 сая доллараас буухгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа.

Тэгвэл өчигдөр компаний зүгээс мэдэгдэл гаргаж энэ сарын 25-нд нээлтээ хийх байсан “The Interview” киногоо татлаа. АНУ-ын топ дөрвөн кино театрын сүлжээнээс киногоо татсан нь хакеруудын сүрдүүлэгтэй холбоотой юм.

Уг кинонд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны тухай гардаг нь хакеруудын бай болох шалтгаан болсон бололтой. Кинонд нэгэн телевизийн шоуны хөтлөгчид умардын удирдагчтай ярилцлага хийхээр эх оронд нь очихдоо Тагнуулын Төв Газрын захиалгаар аминд нь халддаг тухай гардаг юм байна.

Хэдийгээр Хойд Солонгосын эрх баригчдыг энэ кибер гэмт хэрэгт сэжиглэж байгаа ч тус улс үүнд хамаагүй гэдгээ зарлаад байгаа юм.

Холбооны Мөрдөх товчоо хэргийн мөрөөр ороод ч Хойд Солонгостой холбоотой нотолгоо олоогүй байна.

Шинэ мэдээ: Америкийн гол гол мэдээллийн хэрэгслүүд энэ хэргийн ар талд Хойд Солонгосын дэглэм байгаа тухай зарлаад эхэлсэн байна.