Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энх-Амгалан: Гацууртын орд жижгэрсэн Оюу Толгой болно

Д.Гэрэлцэцэг
2014 оны 12 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг

Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах тухай УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж эхэлсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

-Гацууртын ордыг стратегийн ордод оруулах эсэх тухайд та ямар байр суурьтай байна?

-Стратегийн жагсаалтад 16 орд бий. Жагсаалтад орсон энэ ордуудад төр бүгдтэй нь хэлэлцээр хийх ёстой. Гэхдээ юуны өмнө хэлэлцээрийг ямар зарчмаар хийхээ тодорхойлох юм.

Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтад төр өөрөө ордод хувьцаа авч, компанийн хувьцаанд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэж байгаа.

Өөрөөр хэлбэл, төрийн оролцоо бол зөвхөн зохицуулалт байх ёстой.

 Оюу Толгойн 34 хувийг авахдаа мөнгө төлж авч байгаа. 

Тухайлбал, байгаль орчинд хяналтыг нь тавих. Татвар хураамжийг нь цаг хугацаанд нь авах зэрэг зохицуулалтын үүргийг гүйцэтгэх ёстой.

Түүнээс биш хувьцаа эзэмших асуудал байж болохгүй гэсэн байр суурьтай байна. Гацууртын орд бол ирээдүйд жижгэрсэн Оюу Толгой болно гэдгийг хэлж байгаа.

Бид Оюу Толгойн 34 хувийг авахдаа мөнгө төлж авч байгаа. Одоогийн байдлаар мөнгөө төлөөгүй учраас Оюу Толгойнхоо хувьцаанд хүү төлөөд явж байна. Иргэдэд ирэх ашиг улам хойшилж байгаа гэсэн үг.

Тиймээс хэзээ бид ашгаа авах вэ гэвэл хувьцааныхаа төлбөрийг хийсэн тэр цагт шүү дээ. Иймд үүнтэй адил хүнд байдалд орж алдаагаа давтахгүйн тулд эртнээс анхаарах хэрэгтэй.

-Энэ ордыг урт нэртэй хуулийн хүрээнээс гаргахын тулд стратегийн ордод оруулах гэж байгаа юм?

-Урт нэртэй хуульд орсон ордыг тэндээс гаргах хувилбар нь стратегийн ордод оруулах гэж яриад байгаа. Энэ бол буруу. Хэрэв үнэхээр гаргах шаардлагатай юм бол нэг зүйлийг хэлье.

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг батлах гэж байгаа. Энэ хуулиа гаргаад, 106 лицензийн асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй.

Ингээд алийг нь ашиглаж болох, алийг нь болохгүй гэдгээ тодорхой болгох ёстой. Ингэхгүй бол 106 лицензийн хүрээнд төрөөс хайгуул олборлолт хийсэн нийт зардлаа нэхэж байгаа. Тодруулбал, зургаан их наяд төгрөг нь ДНБ-ий гуравны нэгтэй тэнцэх мөнгийг компаниуд нэхэмжлээд байна.

Төр өөрөө их хэмжээний өрөнд орж байна. Энэ асуудлуудаа шийдэж байж цааш явах учир тоглоомын дүрмээс нэг бүрээр нь тодорхой болгох хэрэгтэй гэсэн үг.

Шийдэх шийдэхдээ стратегийн ордод орсон л бол тухайн компани нь хувьцаагаа төрд өгөх гэсэн байдлаар асуудлыг шийдэж болохгүй.

Зураг