Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд хордлогын дуудлага ихэсдэг

ikon.mn
2014 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Баярын өдрүүдэд “Хоолны хордлого авлаа” гэсэн дуудлага цөөнгүй ирдэгийг эмч нар хэлж байна. Тиймээс удахгүй шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.

ИРГЭД ЛААЗАЛСАН MAX, УУРАГ ИХТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ИХЭВЧЛЭН ХОРДДОГ

Монголчууд бид хоол хүнснийхээ 70 орчим хувийг импортоор оруулж ирдэг. Тэр утгаараа чанартай, стандартын баталгаатай хүнс оруулж ирдэг гэж боддог.

Гэтэл хүнсний дэлгүүрүүд, худалдааны томоохон төвүүдэд хадгалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн зарагдсаар байна.

Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас баярын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, cap, өдрийг шошгоноос нь харж, хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

 Хоолны хордлогод орохгүйн тулд хүнсний ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. 

Учир нь баярын өдрүүдэд химийн гаралтай бодис, бактер, вирус, хөгц, мөөгөнцөр зэрэг нянгаас үүсгэгдсэн хоолны хордлогын дуудлага их ирдэг болжээ.

Нийт хордлогын 94 хувь нь нянгийн гаралтай байдаг гэнэ. Үүн дотор хүнсний бохирдлоос үүсгэгддэг бактерийн хордлого маш өндөр хувийг эзэлдэг гэж байна.

Иймд хоолны хордлогод орохгүйн тулд хүнсний ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Дутуу боловсруулсан хоол хүнс, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, битүүмжлэл нь алдагдсан хоол хүнс хэрэглэхээс татгалзах нь зүйтэй гэсэн юм.

Сүүлийн үед манайхан янз бүрийн навчит ногооны салатнаас хордож байгаа гэнэ. Мөн лаазалсан мах, уураг ихтэй бүтээгдэхүүнээс хорддог ажээ.

Иймд: 

  • Өндөг,
     
  • Майонез,
     
  • Бялуу,
     
  • Кремтэй түргэн гэмтдэг бүтээгдэхүүнийг аль болох хөргөх төхөөрөмжтэй газраас худалдан авах,
     
  • Лаазалсан хүнсний зүйлийг сонгохдоо лааз, сав нь хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдан авахгүй байхыг анхааруулж байна.