Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа

ikon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Гамшгийн аюулаас хүн амыг хамгаалах, хор хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн  босгох арга хэмжээг авч, нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй тус комиссын даргаар Монгол Улсын Шадар сайд, орлогч даргаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дарга нар, комиссын өдөр тутмын Ажлын албыг орон тооны нарийн бичгийн дарга хариуцаж, гишүүдээр яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн дарга нар ажилладаг.   

Улсын онцгой комиссыг Шадар сайд У.Хүрэлсүх даргалж, орлогч даргаар нь Батлан хамгаалахын сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нар ажиллана.

Гишүүдэд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд
Барилга, хот байгуулалтын сайд
Аж үйлдвэрийн сайд
Зам, тээврийн сайд
Хүнс, хөдөө аж ахуйн сайд
Уул уурхайн сайд
Эрчим хүчний сайд
Эрүүл мэнд, спортын сайд
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
Хууль зүйн дэд сайд         
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга
Тагнуулын ерөнхий газрын дарга
Хил хамгаалах ерөнхий газрын дарга
Цагдаагийн ерөнхий газрын дарга
Гаалийн ерөнхий газрын дарга
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга
Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар ажиллахаар болжээ.