Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хатагтай нарт чиглэгдсэн АНУ-ын хамгийн "тэнэг" 10 журам

Б.Ууган, iKon.mn
2014 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Энэ хуулиудын ихэнх нь хэдийнэ хуучирч, мөрдөгдөхгүй байгаа л даа. Гэхдээ хэн ч цуцлаагүй, хүчин төгөлдөр хэвээр л байгаа юм. 

  1. Калифорнид эмэгтэйчүүд халат өмссөн бол тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 
     
  2. Мичиганд гэрлэсэн эмэгтэйн үс нөхөрт нь хамаардаг. 
     
  3. Моррисвил болон Пенсильванид эмэгтэй хүн гоо сайхны будаг шунх хэрэглэх зохих зөвшөөрөлгүй л бол гоо сайхандаа анхаарах эрхгүй.
     
  4. Мемфис болон Теннесид эмэгтэйчүүд машин барихыг зөвшөөрсөн. Гэхдээ нэг л нөхцөлтэйгээр. Нөхөр нь жолоо барьж буй эхнэрийнхээ хажуу талд суугаад жолооны ард эмэгтэй хүн байна гэдгийг явган зорчигчид болон бусад жолоочдод сануулан улаан дарцаг харуулж явах ёстой. 
     
  5. Сент-Луис, Миссурид эмэгтэй хүн нүцгэн байхдаа гал түймэр гарсан үед гал сөнөөгчдийн тусламж авах ёсгүй. Хатагтайг хувцсаа бүрэн өмсөх хүртэл гал сөнөөгчдөд бүсгүйг аврахыг хориглодог байжээ. 
     
  6. Уайтфилд болон Индианад улс төрийн цуглаан дээр шорт, богино банзал, усны хувцастай ирсэн эмэгтэйг захиргааны зөрчил гаргасанд тооцно. 
     
  7. Флоридад эмэгтэйчүүдийг нүцгэнээр ваннанд орохыг хориглодог. 
     
  8. Делавар мужийн Уайтсвиллд эмэгтэй хүн эр хүнд хандан гэрлэх санал тавибал үүнийг жижиг танхайрал гэж үзнэ
     
  9. Дайерсберг болон Теннесид охин хүүхэд болзоо тогтоох зорилгоор эрэгтэй хүүхэд рүү утсаар ярихыг хориглодог. 
     
  10. Кентукки мужид бүсгүй хүн саваа бариагүй эсвэл цагдаагийн хоёр офицер түүнийг дагалдаж яваагүй бол замаар усны хувцастай явж болохгүй гэсэн журам байдаг. Энэ гаж журманд нэмэлт оруулан энэ заалт нь 40,5 кг-аас бага жинтэй свэл 90кг-аас дээш жинтэй эмэгтэйд хамаарахгүй гэж оруулжээ.