Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг Баруун бүсийн мэргэжлийн боловсрол төслийнхөнтэй уулзлаа

ikon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын баруун бүсийн  мэргэжлийн боловсрол сургалт” төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа.

Тэд хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд зургаан мэргэжлээр боловсруулсан “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, гүйцэтгэлийн үнэлгээ”-г  хүлээлгэж өгсөн юм. 

Мэргэжлийн боловсрол сургалтын 79 байгууллага үйл ажиллагааг явуулж тэдгээрт 42, мянга гаруй хүн сурч байна.

Монгол Улсын Засгийн газраас мэргэжлийн боловсролын сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, онолд суурилсан танхимын сургалтаас практик үр дүн, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын системд шилжиж, хувийн салбартай хамтын ажиллагаагаа сайжруулж, ажлын байр бий болгох зорилтыг дэмжиж байгаа юм.

Энэ нь уг төслийг хэрэгжүүлэх гол үндэслэл болсон гэдгийг төслийн багийнхан онцлоод  “Одоогоор Монгол Улсад мэргэжлийн боловсрол сургалтын 79 байгууллага үйл ажиллагааг явуулж тэдгээрт 42, мянга гаруй хүн сурч байна.

Эдгээрээс Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймгийг “Баруун бүсийн мэргэжлийн боловсрол, сургалт” төсөлд хамруулсан бөгөөд эхний ээлжинд тодорхой мэргэжлийн стандарт, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг хийж гүйцэтгэснээ хүлээлгэн өгч байна.

Тэд энэ удаа

  1. Говь-Алтай аймгийн МСҮТ-д машин механизмын засварчин,  
     
  2. Увс аймгийн Улаангом политехникийн коллежид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч,
     
  3. Ховд аймгийн “Хөгжил” политехникийн коллежид жимс, жимсгэнэ, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч,
     
  4. Баян-Өлгий амйгийн МСҮТ-д авто замын засварчин,
     
  5. Завсан аймгийн МСҮТ-д бетон арматурчин,
     
  6. Баянхонгор аймгийн МСҮТ-д мал аж ахуй, газар тариалан хосолсон фермерчний мэргэжлийг сонгон авч төрөлжсөн сургалтыг эхлүүлээд байгаа бөгөөд сонгосон мэргэжлүүдийнхээ стандарт болон сургалтын хөтөлбөрийг боловсруулсан байна.  

Ингэхдээ мэргэжлийн холбоод болон, уг мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн зөвлөгөөг авах зорилгоор тусгай ажлын хэсгийг мэргэжил бүр дээр гарган ажиллуулсан байна.  

Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр аймгуудад Мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөлүүдийн ажлыг идэвхжүүлэх сайн хөшүүрэг болж чадсан. Түүнчлэн мэргэжлийн холбоод тэдний боловсруулсан хөтөлбөрийн дагуу илүү нарийвчилсан хөтөлбөрүүдийг хийж, салбарын мэргэжлүүдийнхээ стандартыг тодорхой болгож эхэлсэн таатай мэдээг төслийн багийнхан дуулгаж байлаа.  

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд чиглэсэн мэргэжлийн сургалтыг дэмжих зорилготой уг төслийг ирэх онд үргэлжлүүлэхээр зарчмын хувьд тохирсон учраас хийж эхлүүлсэн ажлаа 2015 онд улам өргөн хүрээнд  үргэлжлүүлэх боломжтой болно гэдэгт итгэж буйгаа уулзалтын үеэр онцолсон бөгөөд цаашид илүү үр дүнтэй хамтран ажиллахад яамны зүгээс бүхий л бололцоогоороо дэмжихээ амлалаа.