Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Wealth-X: 2014 онд хөрөнгөө Хамгийн их Өсгөсөн ба Алдсан баячууд

ikon.mn
2014 оны 12 сарын 17
iKon.MN

Wealth-X компани өнөөдөр дэлхийн хамгийн их олсон ба алдсан баячуудын жагсаалтыг гаргажээ.

2014 онд хөрөнгөө хамгийн их өсгөсөн хүнээр Алибабагийн үүсгэн байгуулагч Жэк Ма тодорчээ. Есдүгээр сард хийсэн дуулиант IPO болон түүний дараах дараалсан хувьцааны үнийн өсөлтөөр Магийн хөрөнгө 173 хувь өсч 29.2 тэрбумд хүрсэн юм.

Түүний араас алдарт хөрөнгө оруулагч Уоррен Баффетт, Microsoft-ын Билл Гэйтс нар жагсчээ.

Харин 2014 оны хамгийн их алдагсдын жагсаалтыг Оросын эрчим хүчний магнат Леонид Михелсон тэргүүллээ. Байгалийн хийн үйлдвэрлэгч Новатекын хамгийн том хувь эзэмшигч нийт хөрөнгөнийхөө 41 хувийг буюу 7 тэрбум доллар алджээ. Шалтгаан нь Рублийн ханш өөрчлөлт болон Орос-Украйны хямралаас үүдэлтэй Барууны орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээнээс болсон байна. Гэхдээ л Михелсоны хөрөнгө одоо 10 тэрбумаар үнэлэгдэж байгаа юм.

Хамгийн их олсон эрхмүүд. Хөрөнгийн хэмжээ - тэрбум $

# Нэр

2013

2014

Олсон $ Олсон %
1

Jack Ma

10.7 29.2 18.5 173%
2

Warren Buffett

59.1 72.6 13.5 23%
3

Bill Gates

72.6 83.1 10.5 14%
4

Mark Zuckerberg

24.7 33.1 8.4 34%
5

Patrick Drahi

7.8 12.9 5.1 65%

 

Хамгийн их хохирол амссан эрхмүүд

# Нэр

2013

2014

Алдсан $ Алдсан %
1

Leonid Mikhelson

17 10 -7 -41%
2

Masayoshi Son

19.1 13.2 -5.9 -31%
3

Lui Chee Woo

19.6 14.1 -5.5 -28%
4

Jeff Bezos

34.4 28.9 -5.5 -16%
5

Sheldon Adelson

35.3 30.1 -5.2 -15%