Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн агаарын бохирдол хамгийн өндөр байгаа цэгүүд

Б.Ану
2014 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Үндэсний стастистикийн хорооны мэдээллээр арваннэгдүгээр сард хамгийн их агаарын бохирдолтой байсан цэгүүдийг мэдээлж байна. 

Энэ нь зөвхөн дөрвөн төрлийн агууламжийг хэмжиж үзсэн үзүүлэлт болно. 

Азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж өнгөрсөн сард Улаанбаатар хотын:

  1. Баруун дөрвөн замд -29 удаа
  2. 13-р хороолол орчимд -27 удаа
  3. 32-ын тойрог орчимд -25 удаа
  4. 1-р хороолол - 6 удаа
  5. Офицеруудын ордон - 6 удаа
  6. Ургах наран хороолол - 6 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байна. 

Хүхэрлэг хийн хоногийн дундаж агууламж: 

  1. 13-р хороолол - 23 удаа
  2. 32-ын тойрог - 23 удаа
  3. Мишээл экспо төвийн орчим - 16 удаа
  4. Баруун дөрвөн замын орчим -10 удаа
  5. Хархорин захын орчим - 8 удаа
  6. Офицеруудын ордон орчим - 7 удаа
  7. 1-р хороолол орчим 5 удаа
  8. Ургах наран хороолол орчим - 4 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байна. 

10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж:

  1. 32-ын тойрог орчимд - 30 удаа
  2. Баруун дөрвөн зам орчимд - 29 удаа
  3. 13-р хороолол орчимд -29 удаа
  4. Хархорин захын орчим - 20 удаа
  5. Ургах наран хороолол орчимд - 11 удаа
  6. Мишээл экспо төвийн орчимд - 3 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байна. 

2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж:

  1. Баруун дөрвөн зам орчимд - 29 удаа
  2. 13-р хорооллын орчимд -16 удаа агаарын чанарын стандарт дахь хүлцэх хэмжээнээс давсан байна. 


АГААР БОХИРДУУЛАГЧ БОДИСУУДЫН ТАЙЛБАР

АЗОТЫН ДАВХАР ИСЭЛ (NO2), ХҮХЭРИЙН ДАВХАР ИСЭЛ (SO2)
Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс гадаа биеийн хүчний ажил хийж байгаа үед хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг.

Гол нөлөө нь амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Хүхрийн давхар исэл нь амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлэх бөгөөд сөрөг нөлөө зогсоход уушгины үйл ажиллагаа цагийн дотор хэвийн байдалд ордог. Хүхрийн давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.

Зүрх судасны өвчтэй болон уушгины архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.

 

ТООСОНЦОР (PM2.5, PM10)
Агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог.

10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино (1-24 цаг) ба урт хугацааны (хэдэн жилийн) нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог. Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.