Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын Дэд сайдуудын нэр тодорлоо

М.Цэцэг
2014 оны 12 сарын 17
Зууны мэдээ
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:20 2014/12/17

АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Дэд сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодрууллаа.

Сангийн дэд сайд С.Пүрэв болон Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр нарыг хэвээр нь үлдээсэн бол Барилга хот байгуулалтын дэд сайдаар Байгальмаа, Зам тээврийн сайдад Х.Ержан нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.  

10:56 2014/12/17

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдана  

Дэд сайдуудтай зэрэгцэн УИХ дахь АН-ын бүлгийн дарга хэн болох нь сэтгүүлчдийн анхааралд байна.

Бүлгийн даргаа хэрхэн сонгох талаар гишүүд санал зөрөлдсөний эцэст Гүйцэтгэх зөвлөлөө хуралдуулахаар болсон.

Уг нь Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдах байсан ч тов өөрчлөгдөж өнөөдөр болсон байна.

АН-ын бүлгийн даргын албан тушаалд:

  •  М.Зоригт,
     
  • Я.Санжмятав, 
     
  • Б. Гарамгайбаатарын нэр дуулдаж байгаа.

Одоогийн байдлаар МҮДН фракцийн гэгдэх Б.Гарамгайбаатар УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох магадлал хамгийн өндөр байгаа гэсэн мэдээлэл байна.

Зураг