Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын нэгдсэн чуулганаар Сайд нарыг томилохыг дэмжлээ

ikon.mn
2014 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

07:10 2014/12/10

Оройн 18.00 цагийн үед Зам тээврийн Сайдаар Н.Төмөрхүүг томилох эсэхийг хэлэлцэж байсан УИХ-ын нэгдсэн чуулган шөнийн 01.00 цаг хүртэл үргэлжилж дараах нэр дэвшигчдийг МУ-ын Засгийн газрын гишүүн, сайдуудаар томилохыг дэмжлээ. Үүнд:

Зам, тээврийн сайдаар Н.Төмөрхүү 
 
Уул уурхайн сайдаар Р.Жигжид
 
Хөдөлмөрийн сайдаар С.Чинзориг
 
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С.Эрдэнэ
 
Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмаа
 
Эрчим хүчний сайдаар Д.Зоригт
 
Монгол Улсын сайдаар М.Энхсайхан

17:55 2014/12/09

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 

Л.Гантөмөрийг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 95 хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдаар томилохыг дэмжлээ.

16:58 2014/12/09

Батлан хамгаалахын сайд

Ц.Цолмонг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 93.4 хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Батлан хамгаалахын Сайдаар томилохыг дэмжлээ.

16:46 2014/12/09

Барилга, хот байгуулалтын сайд 

Д.Цогтбаатарыг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 96.6 хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын Сайдаар томилохыг дэмжлээ.

Үндсэн чиг үүргийн яам биш, хийх ажил нь тодорхой гэж үзсэн учир УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэлгүй шууд санал хураалаа.

16:44 2014/12/09

Аж үйлдвэрийн сайд 

Д.Эрдэнэбатыг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 96.6 хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Аж үйлдвэрийн Сайдаар томилохыг дэмжлээ.

Шинээр байгуулагдаж байгаа яам, анх удаа сайд болж байгаа Д.Эрдэнэбатад УИХ-ын гишүүд амжилт хүсээд асуулт асууж, үг хэлэлгүй шууд санал хураасан юм.

16:35 2014/12/09

Хууль зүйн сайд 

Д.Дорлигжавыг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9  хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хууль зүйн Сайдаар томилохыг дэмжлээ.

15:07 2014/12/09

Сангийн сайд 

Ж.Эрдэнэбатыг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 93.1 хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Сангийн Сайдаар томилохыг дэмжлээ.

14:18 2014/12/09

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, зарим сайдыг үүрэгт ажилд нь томилоод байна. Тэдний нэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос дараах зүйлийг тодрууллаа. 

-БОНХАЖЯ-ны сайд боллоо. Цаашдаа ямар бодлого баримтлан ажиллах вэ?

-Монгол орны байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах тал дээр иргэний нийгмийн байгууллагаа, ТББ, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамтарч энэ ажлыг хийнэ гэж бодож байна. 

-Энэ салбарт алдаа оноотой зүйл олон байсан. Засч залруулах зүйл юу байна вэ?

-Уул уурхайн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зарчмын асуудал. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, ногоон хөгжлийн бодлогыг дэмжиж цогцоор нь шийдвэрлэх нь чухал. Ингэхийн тулд мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллана.

Манай зарим гишүүд ч Богд уулын дархан цаазат газарт газар олгосон асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж асууж байна. Энэ асуудлыг хууль өргөн барьж шийдүүлэх ёстой гэж бодож байгаа. Тэр бүс нутагт маш олон иргэд аж ахуйн нэгж газар аван үйл ажиллагаа явуулж байна. Нэгэнт барьчихсан байгаа үл хөдлөх хөрөнгийг төр нураах шийдвэр гаргана гэдэг зохимжгүй. Тиймээс дархан цаазат газрын хилийн бүс нутгийг хэрхэн тогтох вэ гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулж, хамгийн зүй зохистойгоор шийдвэрлэнэ. 

-Дэд сайдуудын асуудал ямар шатандаа явж байна вэ. Нэрс нь тодорхой болсон уу?

-Одоогоор яригдаагүй байна. 

-Аялал жуулчлалыг хөгжүүлснээр  улс орны эдийн засгийг тодорхой хэмжээнд дээшлүүлнэ гэдэг. Энэ салбарыг авч явах хүний хувьд хэрхэн ажиллах вэ?

-Ер нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар гэдэг бол монголын нүүдлийн соёл иргэншлийн өвийг тээж амьдарч байгаа монголчуудтай салшгүй холбоотой. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхийн тулд дэд бүтцийг сайжруулах хэрэгтэй.

Аялал жуулчлалын дэд бүтцийг боловсронгуй болгох тал дээр бодолгоо илүү их төвлөрүүлэн ажиллана. Монгол Улсын эдийн засаг хямралтай байгаа энэ үед бүтэц орон тоог цомхон, чадварлаг болгоё, баялаг бүтээдэг яамдуудынхаа тоог нэмье гэдэг зарчмаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг оруулж ирсэн. Үүнийг би зөв гэж бодож байна.

Тиймээс БОЯ, НХЯ, АЖЯ-ыг нэгтгээд аваад явах боломжтой. 

-Намын ахмад гэж хэлж болох гишүүд сайд болох бодолтой байсан  уу. Тэд гомдолтой үлдсэн үү? 

-Би тэгж бодохгүй байна. Ер нь  намыг  дотор нь хагалах, нийгмийг талцуулдаг байдлаас гарах юмсан гэж боддог. Энэ удаагийн зөвшилцлийн Засгийн газрын хийх нэг том чухал ажил нь Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай, Үндсэн хууль гээд нийгмийн зөвшилцөл бий болгож чадах  хуулиудад өөрчлөлт оруулж, нэг зүйл рүү харж хөгжих  үндсийг тавьж ажиллах ёстой.

Хөгжих юмсан гэдэг хүсэл эрмэлзэл, итгэл дүүрэн байгаа учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Зөвшилцлийн Засгийн газар  байгуулж байна гэж харж байна. Энэ үүргээ ухамсарлаж хамтран ажиллана  гэж бодож байна. 

12:46 2014/12/09

Гадаад хэргийн Сайд

Л.Пүрэвсүрэнг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Гадаад хэргийн Сайдаар томилохыг дэмжлээ.

12:03 2014/12/09

Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайд

Д.Оюунхоролыг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон гишүүдийн 93.1 хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Сайдаар томилохыг дэмжлээ.

11:31 2014/12/09

Монгол Улсын Сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга

С.Баярцогтыг УИХ-ын нэгдсэн чуулганы  хуралдаанд оролцсон (48 гишүүн санал хураалтад оролцсон) гишүүдийн 75 хувийн саналаар Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын Дарга, Монгол Улсын Сайдаар томилохыг дэмжлээ.

11:16 2014/12/09

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд 39 гишүүн ирж 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаан баасан гаригт хэлэлцэж байсан асуудлаа үргэлжлүүлэн хамгийн эхэнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайдад нэр дэвшигч С.Баярцогтыг томилох эсэхийг хэлэлцэх юм байна.

Дараа нь Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Цэрэндашийн Цолмон, Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч Г.Шийлэгдамбыг томилох асуудлыг хэлэлцэх ажээ.

10:35 2014/12/09

Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж дэмжээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон.

Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Засгийн газрын гишүүнээр нэр дэвшүүлсэн хоёр сайдын нэрийг тухайн үед нь УИХ-д өргөн бариагүй байсан тул байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдээгүй юм.

Иймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод өнөөдөр хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлсэн бөгөөд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Цэрэндашийн Цолмонг томилох асуудлыг хэлэлцэж байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн байна.

Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр  гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамбыг томилох асуудлыг хэлэлцээд, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжлээ.

Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшигчдийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.

10:27 2014/12/09

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар Сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ.

Үүнтэй холбоотойгоор:

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.00 цагаас “А” танхимд

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 08.00 цагаас “Б” танхимд хуралдаж Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудалыг хэлэлцэж байна.

Чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхлэх хуваарьтай байна.