Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой Цахилгаан Станц төслийн ӨРСӨЛДӨГЧИД

ikon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. 

Төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж буй Франц, Солонгосын хамтарсан GDF  SUEZ & POSCO Energy консерцумын баг цахилгаан станцын талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажиллажээ

Японы Marubeni корпораци, Kansai electric, Солонгосын Daewoo Engineering компаний баг 12 дугаар сард төсөл хэрэгжих талбайд ажиллана. 
 
Төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг эдгээр компаниудаас 2015 оны 2 дугаар сард хүлээн авах  юм.


 

Харин хөрөнгө оруулагчийг шалгаруулах бүхий л харилцааны ил тод, шударга байдлыг хангахын тулд Америкт төвтэй Deloitte аудитын компани хяналт тавин ажиллаж байгаа аж.

Төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах ажлын ил тод, шударга байдлыг хангахын тулд төсөлд оролцогч талууд Америкт төвтэй Deloitte олон улсын аудитын компанийг “Шударга байдлын үнэлгээ” хийлгэхээр сонгосон.

Deloitte компани нь дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг,  200 000 гаруй мэргэжилтэнтэй олон улсын зөвлөх компани юм.