Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Орос ах нар ОНГОЦОО ТҮРЖЭЭ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN

Арваннэгдүгээр сарын 25-нд Баруун Сибирийн Игарка хотоос Красноярск руу нисэх гэж байсан тусгай үүргийн ТУ-174 онгоцонд асуудал гарчээ.

Агаарын хэм Цельсийн -52 хүрснээс шөнө нь онгоцны дугуйнууд нь барьцалдан хөлдөж хөөрөх аргагүй болжээ.

Энэ үед онгоцоор зорчих байсан 74 ээлжийн ажилтнууд 47 тонн жинтэй онгоцыг түрж хөдөлгөсөн байна. Яг л автомашин түрж асаадаг шиг.

Уг нь ийм үйлдэл нь аюултайд тооцогддог, хориотой байдаг юм. Тиймээс хуулийнхан энэ сонирхолтой үйлдлийг шалгаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: RIA Novosti