Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

АСТОУХ-гийн дарга орноор Монгол Улсыг сонгов

ikon.mn
2014 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ботсван Улсын нийслэл Габароне хотноо зохион байгуулагдсан Ардчилал Сонгуулийн Туслалцааны Олон Улсын Хүрээлэн (IDEA)-гийн гишүүн орнуудын Зөвлөлийн 23 дугаар хуралдаанд ГХЭЗХАЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын дэд захирал Г.Амартүвшин тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хуралдаанаар 2016 оны дарга орноор Монгол Улсыг санал нэгтэй сонгов. Байгууллагын дүрмийн дагуу дарга орны бүрэн эрх хэрэгжиж эхлэх хүртэл Монгол Улс АСТОУХ-гийн орлогч дарга орноор ажиллах юм. 

Түүнчлэн хуралдаанаар байгууллагын жилийн тайлан, стратегийн үйл ажиллагааны хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг хэлэлцэж Зөвлөхүүдийн зөвлөл, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо.

Тус хүрээлэн нь сайн засаглалыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сонгуулийн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Шведийн Стокгольм хотноо төвтэй олон улсын байгууллага юм. 

Монгол Улс АСТОУХ-д 2011 онд гишүүнээр элссэн бөгөөд 2013 онд зохион байгуулагдсан гишүүн орнуудын Зөвлөлийн 22 дугаар хуралдаанаас Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.