Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэдийг урамшуулдаг

Ж.Отгон
2014 оны 11 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг

Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа болон хамтран ажилласан иргэдэд урамшуулал олгодог эсэх талаар тус төвийн Дэд дарга Цагдаагийн хурандаа Д.Ганбаатараас тодрууллаа.  

-Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төвийн ажлын талаар тодруулаач. Иргэд уг байгууллагын та­лаар мэдээлэл бага байгаа?

-Хууль зүйн салбарын ши­нэт­гэлийн хүрээнд цагдаагийн байгууллага иргэдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорил­гоор Цагдаагийн ерөнхий газ­рын даргын өнгөрсөн хоёр­дугаар сарын 10-ны өдрийн 70 ду­гаар тушаалаар Олон нийт-цагдаагийн хамтын ажил­лагааны төв шинэчлэн бай­гуулагдаж, Хууль зүйн яамтай хамтран “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөл­бөр”-ийг улс орон даяар хэ­рэгжүүлэх ажил явагдаж байгаа.

Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв нь “Амар амгалан амьдралыг бид хамтдаа бүтээнэ” уриатайгаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон ний­тэд сурталчилж, тэдний итгэл, дэмжлэг, оролцоонд түшиг­лэсэн нээлттэй, үйлчилгээний байгууллага болохыг зорьж буй. 

Нэг иргэн, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үндэсний төв, Dreambox хүүхдийн телевизийг шагнаж урамшуулах гэж байна. 

Тиймээс ч иргэд, олон нийт цаг­даагийн байгууллагатай хамтран ажиллахын ач хол­богдлыг бүхий л хэлбэрээр сурталчлах, иргэд аж ахуй нэгж, байгууллагатай хамт­ран ажиллах түншлэл бий бол­гох, гэмт хэрэг зөрчлийг буу­руу­лахад иргэдийн оролцоо, сайн дурын бүлгийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, хууль зүйн салбарын шинэтгэлийг хэ­рэг­жүүлэх, сурталчлах, соён гэгээрүүлэх, иргэдийн санал хүсэлт, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх ажлыг зохион байгуулах зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

-Тус төв зөвхөн  иргэдтэй хамтран ажиллахаас гадна ямар байгууллагуудтай хамт­ран ажиллаж байгаа вэ?

-Иргэдийн аюулгүй, амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг төр, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна.

Учир нь ийнхүү гэмт хэрэг, зөрчил, маргаантай асуудал үүсч байгаа шалтгаан, нөхцлийг илрүүлэх, багасгахад чиглэсэн хамтын үйл ажиллагааг зо­хион байгуулснаар хүүхэд за­луучуудын төлөвшилд эергээр нөлөөлж, иргэдийн ухамсар дээшлэн, ая тухтай амьдрах орчин, нөхцөл бүрдэн, гэмт хэрэг, зөрчил буурах ач холбогдолтой юм. Тиймээс ч бид дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, нийгмийн ажилтнууд болон төрийн бай­гууллагуудтай уялдаа хол­боогоо улам сайжруулж байгаа.

-Цагдаагийн бай­гуул­лага­тай хамтран ажилласан ир­гэдэд ямар нэгэн урамшуулал байдаг уу?

-Цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан, оролцсон, үнэтэй мэдээлэл өгсөн иргэддээ хуульд заасны дагуу тодорхой урамшууллыг олгож байгаа.Тухайлбал, өнөөдөр /өчигдөр/ болж байгаа өдөрлөгийн хү­рээнд цагдаагийн байгууллага­тай хамтран ажилладаг иргэд, аж ахуйн нэгжүүдийг  урамшуулна.  

Тодруулбал, цагдаагийн бай­гууллагад үнэтэй мэдээлэл өгсөн нэг иргэн, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд байнга тусалж байдаг нэг иргэн, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үндэсний төв, Dreambox хүүхдийн телевизийг шагнаж урамшуулах гэж байна. 

-Энэхүү “Олон нийт-цаг­даагийн хамтын ажил­лагааны өдөр”-ийг талаар тодруулаач?

-Олон нийт-цагдаагийн хам­тын ажиллагааны төвөөс өнөөдөр “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өдөр”-ийг төвийн байрандаа анх удаа зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 58 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж буй “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдсэн ажлыг тай­лагнах, гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх ажилд идэвх санаачилгатай хамт­ран ажиллаж буй иргэн, бай­гуул­лага, сайн дурын бүл­гийн үйл ажиллагааг ал­дар­шуулан сурталчлах, гэмт хэр­гийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор зохион бай­гуулагдаж байна.

-Өдөрлөгт ямар бай­гуул­лагууд оролцож байна вэ. Энэ үеэр зохион байгуулагдах хурлаар ямар асуудлыг ярилцах юм бэ?

-Өдөрлөгт дүүрэг, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажилтнууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулийн  “Өсвөрийн цаг­даа” бүлгийн гишүүд, цаг­даа­гийн алба хаагчдын төлөөлөл оролцож байна. Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны өнгөрсөн, одоо, ирээдүйн талаархи асуудлыг хөндөн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санал, сэтгэгдлээ хуваалцаж байгаа юм.

Зураг