Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг МХБ-ээр үргэлжлүүлэн арилжихаар боллоо

WWW.GAULI.MN
2014 оны 11 сарын 28
Gauli
Зураг зураг

- Эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ -

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөрөнгийн зэх зээл, түүнд оролцогчдыг дэмжих зорилгоор эрсдэлгүй, богино хугацаат Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжихаар болсон билээ. 

Тус шийдвэрийн дагуу  Монголын Хөрөнгийн Бирж нь Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжааг энэ сард нийт 4 удаа зохион байгуулж, нийт 12.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжлаа.

Сангийн яамны зүгээс тус үнэт цаасыг үргэлжлүүлэн Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалах шийдвэрийг энэ сарын 26-ны өдөр гаргалаа. Дараагийн үнэт цаас нь 12 долоо хоногийн хугацаатай байх бөгөөд захиалгыг 2014.11.26 - 2014.12.02-ны хооронд авна.

Бидний хийсэн судалгааны үр дүнд 12 долоо хоногийн хугацаатай үнэт цаас нь ижил хугацаатай Монголын банкуудын хадгаламжийн хүүнээс дунджаар 4.1 хувиар өндөр байгаа ажиглагдсан. Иймээс эрсдэлгүй, өгөөж өндөр, хугацаа богино уг үнэт цаас нь маш таатай хөрөнгө оруулалт юм.

Эх сурвалж: www.mse.mn