Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд нийслэлд хийгдэх томоохон ажлуудыг төлөвлөлөө

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг
Улаанбаатар хот

НИТХ-ын ээлжит XXI хуралдаан өчигдөр болсон. Уг  хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, 2014  оны зорилтын хэрэгжилт, ирэх оны зорилтыг батлах, Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээдэд хөрөнгийн жагсаалт батлах, Нийслэлийн өмчийн концесийн зүйлийн жагсаалт батлах,  Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах талаар хэлэлцсэн байна.

Ирэх жилээс нийслэлийн гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжруулж  амгалан тайван байдлыг хангуулах гэнэ. Иймд гэр хорооллын 5-6 гудамж тутамд олон нийтийн цагдаатай болж, хэсгийн байцаагчийн тоог нэмэгдүүлэх юм.

Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээний салбарт томоохон өөрчлөлт орох бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд анхан шатны оношлогоо хийлгэх боломжтой болно.


Ингээд 2015 онд хийгдэх томоохон ажлуудыг жагсаан харуулав.

  • Нийт 54 км авто зам өргөтгөх
     
  • Нийслэлд шинээр 27 км зам тавих
     
  • 58 метр урт гүүр тавих
     
  • 22 метр тунел шинээр ашиглалтанд оруулах юм.


Ирэх онд таван обьектийг шинээр хувьчилна.

  • Чингэлтэй дүүрэг I хороо "Өргөө" зочид буудал
     
  • Булган аймагт байрлах үртэс шахмалын түлшний үйлдвэр
     
  • Баянзүрх дүүрэгт байрлах Уламжлалт эм, эмийн ургамал компанийн барилга
     
  • Сүхбаатар дүүрэг III хороо "Цамхаг 24" СӨХ-ын байр
     
  • Төв аймаг Баян сумын мал баазын цогцолбор
Зураг