Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хэрлэн, Д.Амартүвшин хоёр хүрэл медаль хүртжээ

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 28
MorninigNews.mn
Зураг зураг

БНСУ-ын аялал жуулчлалын онцгой бүс Чежү арал дээр Олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрхийн оноо цуглуулах 2014 оны хамгийн сүүлийн Гран При тэмцээн үргэлжилж байна.

 Олимпийн эрхийн оноо цуглуулах 2014 оны хамгийн сүүлийн Гран При тэмцээн.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Г.Хэрлэн эхлээд Мозамбикийн тамирчинг иппон, юко үнэлгээгээр ялж, дараачийн шатанд ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийтэй учраа таарчээ.

Энэ барилдаанд Г.Хэрлэн уран мэх хийж, 2 минут 29 секундэд өрсөлдөгчөө цэвэр дарсан байна. Ингээд хагас шигшээд Японы тамирчин Кавано Рёояатай учраа таарч хэдийгээр юко үнэлгээтэй барилдааныг хошуучилж байсан ч эцсийн мөчид вазаригаар өрсөлдөгчдөө ялагджээ.

 

Харин хүрэл медалийн төлөө Их британийн тамирчин Мккензий Эшлийтэй барилдаж ялснаар монголын жүдочдийн медалийн салхийг хагалсан байна.

Мөн энэ жинд өрсөлдсөн МУГТ Д.Амартүвшингийн хувьд эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт БНСУ-ын тамирчин Ко Жа Ратыг иппон, юко үнэлгээгээр ялаад хэсгиин аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болжээ.

Тэрээр мөн л Японы бөх Кавано Рёояатай учраа таарч 7-хон секундэд цэвэр ялагдсан байна. Ингэснээр дагах барилдаан хийж ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийг барилдаан эхлэнгүүт цэвэр дарж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болжээ.

Тэрээр Азербайджаны жүдоч Сафаров Орхантай Чежүгийн Гран При тэмцээний хүрэл медалийн төлөө өрсөлдөн ялснаар монголын жүдочид тэмцээний эхний өдөр хүрэл медаль ихэрлүүлжээ.

Зураг