Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Байгалмаа: Гадныхан манай үндэсний хувцасны элементүүдийг ашигладаг болжээ

Зууны мэдээ
2014 оны 11 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Монголын загварын ертөнцийн хамгийн том шоу болох “Гоёл ” наадмыг Монголын дизайнеруудын холбооноос 26 дахь жилдээ зохиож байна. Уг наадмын талаар тус холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаатай ярилцлаа.

-“Гоёл-2015” наадам болоход хэдхэн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэр цэгцэрч байна?

-“Гоёл” наадам дэлхийн хувцас загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах зорилготой байдаг. Одоогоор наадамд оролцох загвар өмсөгчдийг гурван үе шаттай шалгаруулж байгаагаас 100 орчим загвар өмсөгч үлдлээ.

Гоёл” наадам дэлхийн хувцас загварын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харуулах зорилготой

Тэдний дунд дахин шалгаруулалт явуулж хаалтын тоглолтод 40-50 модель оролцуулах төлөвлөгөөтэй байна. “Гоёл” наадамд оролцохоор Америкаас дэлхийн супер модель Ирина Пантаева оролцох хүсэлтээ ирүүлсэн. Тэрээр ирэх сарын 1-нд Монголд ирнэ.

-Гадаадаас өөр зочид оролцох уу? 

-Монголын дизайнеруудын холбоо өмнөх жилүүдэд олон оронтой хамтарч ажилласан. Энэ жил Хятад, Германы дизайнеруудыг урьсан. Гадаадаас цөөн зочин ирсний учир нь эдийн засаг, санхүүтэй холбоотой юм. Францаас хоёр жил дараалан дизайнеруудыг оролцуулсан ч энэ жил чадсангүй.

-Гадныхны нүдээр “Гоёл” наадам ямар байдаг бол?

-Манай үндэсний хувцсыг дахин давтагдашгүй, үнэтэй, хээнцэр гэж үнэлдэг. Сүүлийн үед гадны загваруудыг харахад манай үндэсний хувцасны элементүүдийг их оруулах болжээ.

-Энэ жилийн “Гоёл” наадмын онцлогийн талаар ярихгүй юу?

-“Гоёл” наадмыг анх 1988 оноос эхлэн монголчуудад хувцаслах соёлыг түгээх зорилгоор зохион байгуулж эхэлсэн. Энэ наадам нь загвар зохион бүтээгч, үйлдвэрлэгч, загвар өмсөгчдийг нэгтгэж чаддагаараа онцлог юм.

Энэ жилийн загварын долоо хоног энэ сарын 28-наас эхлэн ирэх сарын 3-нд хаалтын тоглолтоо хийнэ. Наадамд оролцож буй загвар зохион бүтээгчид хуваарийн дагуу өөрсдийн бүтээлээ танилцуулна. Оролцогчид өөрийн ур чадвар, сэтгэмжээрээ өрсөлдөнө. Бид хэн ирэх оны загварыг илүү сайн тодорхойлж, цаг үетэйгээ хөл нийлүүлж чадна тэр хүнийг шилдгээр шалгаруулах болно.

-Наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг сонирхвол?

-Шүүгчдийг судалж байна. Одоогоор тодорхой болоогүй байна.

-Наадамд загварын тайзнаа эргэн ирж буй загвар өмсөгчид оролцох уу?

-Гэр бүлтэй болоод тодорхой хугацаагаар тайзнаа гараагүй удсан загвар өмсөгчид оролцоно. Ноднин Л.Уранбилэг ороогүй. Харин энэ жил орох хүсэлтээ өгсөн. Мөн Г.Хонгорзул, Б.Гангамөрөн зэрэг 20 гаруй загвар өмсөгч оролцоно.

-“Гоёл” наадмыг “Монгол газар”-ын захирал Ц.Мянганбаяр ивээн тэтгэдэг. Үүнээс үүдэн наадмын оролцогч загвар өмсөгчдийг түүнтэй холбон ярилцах юм. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Наадамд оролцож буй загвар өмсөгчид чадвартай, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн учраас шилдгээр шалгардаг. Хэн сайн байна тэр хүн шилдгээр шалгарна шүү дээ. Шалгарсан топ моделиуд маань хийж бүтээсэн ажилтай, олонд танигдсан байдаг.

Би чухам яагаад ийм яриа гардгийг ойлгохгүй юм. Манай наадмыг Ц.Мянганбаяр захирал олон жил ивээн тэтгэж байна. Энэ хүн Монголын хувцас загварын салбарыг хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан.  

-“Гоёл - 2013 ” наадмын Ton модель О.Пүрэвдуламыг Ц.Мянганбаярын эхнэр учраас шилдгээр шалгарсан гэх яриа байсан?

-О.Пүрэвдулам хэний эхнэр нь хамаагүй.  Загвар өмсөгчийнхөө ур чадвараараа өрсөлдөж шилдгээр шалгарсан. Түүнийг загварынхны хүрээнд авьяаслаг, олонд танигдсан, тайзны ур чадвар сайтай, өөрийн гэсэн өнгө төрхийг гаргаж чадсан модель гэж үнэлдэг. Тэр хүний амжилтыг заавал нөхөртэй нь холбож ойлгох нь буруу юм.

 -“Гоёл” наадамд шинэ  залуу загвар өмсөгчид оролцох боломж хэр байдаг вэ?

-Загвар өмсөгч хүн ямар байх ёстой шаардлагыг хангасан хүнд загварын үргэлж нээлттэй. Манай салбар олны нүд байдаг учраас шаардлага өндөртэй байдаг. Зарим залуу загвар өмсөгчид шаардлага хангасан ч нүүр хагараагүйгээс тайзан дээр тохиодол гарах нь бий. 

Тиймээс аль болох мэргэшсэн загвар өмсөгч оруулахыг хичээдэг. Загвар өмсөгчдөд хатуу шаардлага тавьдаг учраас  хэн дуртай нь тайзан дээр гарах боломжгүй. Гэхдээ хувцсаа амилуулж чаддаг, загвар өмсөгчийн техник алхалтуудыг төгс эзэмшиж, мэргэжлийн болж чадвал шинэ, загвар өмсөгчдөөс ч оролцож болно.

-Та энэ салбар жил ажилласан хувьд залуу загвар өмсөгчдөд ямар шаа тавьдаг вэ?

-Би 20 гаруй энэ салбарт аж хугацаанд үе үеийн өмсөгчидтэй ажиллаа. Загвар өмсөгч мэргэжлийн байх үүднээс өндөр шаардлага  тавьдаг нь үнэн. Гэхдээ хүнийхээ хувьд хандаад байдаггүй. Загварынхан маань ч мэднэ.

Зураг