Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Зоригт "Тийм зүйл байхгүй. Би “Вояж” гэдэг нэртэй зочид буудалд очоогүй"

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
 

Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн Баасан гарагт нэр бүхий УИХ-ын гишүүн зарим бизнесмэн, албан тушаалтнуудтай мөрийтэй тоглож байхад нь баривчилсан гэсэн мэдээлэл гарсан. 

Үүнийг ЦЕГ-аас тодруулахад "Зочид буудалд хүмүүс мөрийтэй тоглосон хэрэг гарсан нь үнэн. Харин хэн хэн тоглож байсан гэдэг мэдээлэл одоохондоо ирээгүй байна" гэв. 

Харин "Өдрийн сонин", "Улс төрийн тойм" сонины өнөөдрийн дугаарт гарсан нийтлэлд тоглож байсан хүмүүсийг УИХ-ын гишүүн Д.Зоригт, УИХ-ын гишүүн асан П.Загджав, "Макс" группын захирал Д.Ганбаатар, Уул уурхайн яамны хэлтсийн дарга Ч.Цогтбаатар нарыг байсан гэж мэдээлжээ. 

Харин энэ тухайд УИХ-ын гишүүн Зоригтын www.news.mn сайтад "Тийм зүйл байхгүй. Би “Вояж” гэдэг нэртэй зочид буудалд очоогүй. Энэ мэдээлэл хаанаас гарсныг лавласан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн яригдаж байгаа энэ цаг үед бодлогоор ийм мэдээлэл тараасан байна лээ" гэсэн хариултыг өгчээ.   

Үүнээс үзэхэд зочид буудалд хэсэг хүн мөрийтэй тоглож байгаад баригдсан нь үнэн боловч одоогоор хэн хэн тоглож байсан гэдэг нь олон нийтэд тодорхой биш байна.