Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Эрдэнэбат: МАН нь засагт орохгүй гэж албан ёсоор мэдэгдээгүй

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

Хуралдаанаар Ерөнхий сайд танхимаа бүрдүүлхээр УИХ-д суудалтай намуудтай хамтарсан засаг байгуулах санал тавьсан талаар хэлэлцсэн байна. Энэ талаар  АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийсэн юм.

"Засгийн газар байгуулах талаар зөвшилцөх ажил өнөөдрөөс эхэлж байна. УИХ-д суудалтай бүх нам эвсэлд хамтарсан засаг байгуулах санал тавьсан. Хэвлэлүүдээр МАН шинэ засагт орохгүй гэж мэдээлээд байгаа.

 МАН нь засагт орохгүй гэж албан ёсоор мэдэгдээгүй. 

Харин МАН нь засагт орохгүй гэж албан ёсоор мэдэгдээгүй байна. Тиймээс улс орны эрх ашгийг нам хүчний эрх ашгийн эхэнд тавьсан энэ саналыг эрүүлээр авч үзнэ байх.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-д олон суудалтай нам хариуцлагаа хүлээж, ачаагаа үүрэх нь зүйн хэрэг” гэж хэлсэн. Гэхдээ энэ нь засагт орохгүй гэсэн баттай байр суурь биш.

МАН засагт орохгүй гэвэл нийгэм эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэхэд дахиад хүндрэл үүснэ. Ийм учраас олонх, цөөнх гэсэн асуудлаа хойш тавих хэрэгтэй" гэлээ.