Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

МАН Засгийн Газрыг хамтарч байгуулна

Б.Ану
2014 оны 11 сарын 29
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:31 2014/11/29

Санал хураалтаар МАН засгийг хамтарч байгуулахаар боллоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хүргүүлсэн хамтран Засгийн Газар байгуулах тухай асуудлаар МАН-ын хоёрдугаар бага хурлаар санал хураалт явууллаа. Санал хураалтын үр дүнд олонхийн саналаар Ардчилсан Намтай хамтран Засгийн Газар байгуулах нь зүйтэй гэж МАН-ын гишүүд үзжээ.

Санал хураалтын ирц хангалттай хэмжээнд буюу 200 гаруй гишүүд оролцсон байна.

10:24 2014/11/29

Өчигдөр орой буюу 11-р сарын 28-нд АН , МАН -ын ажлын хэсэг нийгэм улс төр, хөгжлийн бодлого дээр зөвшилцөлд хүрсэн бөгөөд МАН засагт орж нийгмийн энэхүү хүнд хэцүү үеийг туршлага, ухаанаар давж туулахад туслах эсэх нь өнөөдөр зарлагдсан 2-р бага хурлын гишүүдээс шалтгаалах юм. Өнөөдрийн хурал хойшлогдохгүй гэнэ. 

14:33 2014/11/28

МАН-ын Бага хурал өнөөдөр 14.00 цагт хуралдахаар товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Ажлын хэсгийн зөвшилцлийн үр дүн бага хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй байна. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл Бага хурлыг хойшлуулжээ.

Хэрэв хурал өнөөдөр товлосон ёсоороо болсон бол МАН-ын ажлын хэсэг АН-ын тавьсан нөхцөл шаардлагыг танилцуулах, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр хангах үүрэгтэй оролцох байсан юм.

09:17 2014/11/25

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Бага хурлын товоо тогтсон байна. Тэд энэ баасан гаригийн 14.00 цагаас Бага хурлаа хуралдуулж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавьсан саналыг буюу Засгийн газарт хамтрах эсэх талаараа хэлэлцэх юм байна. 

15:13 2014/11/24

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцлээ.

Эхнийх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-д өнөөдөр ирүүлсэн засагт хамтран ажиллах саналыг хэлэлцсэн байна. 

Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бүлгийн хурлаар энэ асуудлыг шууд шийдэх боломжгүй. Намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Бага хурлын хурлаар эцсийн шийдвэр гарна" гэлээ. 

Уг саналтай холбогдуулж МАН-ын бүлгээс Су.Батболд гишүүнээр ахлуулсан Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. Энэхүү ажлын хэсэг нь засагт хамтарсан тохиолдолд ямар асуудлыг шийдэх, бүтэц, бүрэлдэхүүнээ яаж өөрчлөх, хууль эрх зүйн орчны хүрээнд эдийн засгийн ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхой болгож намын бүлэг, Удирдах зөвлөл, Бага хуралд оруулах үүрэг хүлээжээ. 

Мөн бүлгийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 90 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг хэлэлцсэн байна. Гэхдээ уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. 

Эл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих дөрвөн зээлийн төслийн нөхцөл нь өмнөхөөсөө муудсан, хугацаа нь богиноссон, хүү нь нэмэгдсэн учраас зориулалт болон Монгол Улсад наалдах үр өгөөжийг нь илүү тодорхой болгох шаардлагатай гэж гишүүд үзэж, хойшлуулахаар тогтов. Ингэхдээ Монгол Улсын гаднаас авсан өр зээлийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн. Нөгөө талаар холбогдох байгууллагууд өрийн хэмжээ, босгыг өөр өөрөөр тайлбарладаг учраас өрийн тодорхойлолтыг нэгдсэн нэг аргачлал, тогтсон тоотой болгох нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар боллоо. 

МАН-д ирсэн албан бичиг: