Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг борлуулалттай 10 ном

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN

Интерном их дэлгүүрийн өнгөрсөн долоо хоногийн  /2014.11.17-11.23/ шилдэг борлуулалттай 10 номын жагсаалтыг, танилцуулгын хамт хүргэж байна. 

Уран зохиолын төрлийн шилдэг борлуулалттай 5 ном 


1.“Луун шивээст охин”- Стиг Ларсон 
Хүн амины учир битүүлэг хэрэг, гэр бүлийн сүйрэл, хайрын түүх, санхүүгийн нарийн асуудлуудыг нэг дор, цогцоор нь үнэмшилтэй харуулж чадсан гайхамшигтай бүтээл бол “Луун шивээст охин” юм.  Хээл хахуулийн сүлжээ, хуулийн цоорхой, гэр бүлийн тэмцлийг нэгтгэн харуулсан энэхүү ном шилдэг борлуулалттай байгаа Стиг Ларсон бичсэн юм.

2.“Сорхугтани” –Б.Сарантуяа
Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Зохиолч Б.Сарантуяагийн бичсэн энэхүү роман нь хэдэн сарын турш бестселлерийн тавцангаас буухгүй байгаа нь Монголчуудын унших дуртай ном гэдгийг батална.


3.“Зөгийн үүр бусниулсан охин”-Стиг Ларсон
Лизбет Саландер амь насыг нь хөнөөх гэсэн балмад эр болон амьдралыг нь нураан сүйдэлсэн төрийн институцээс өс хонзонгоо авна. Шударга бус тогтолцооноос болж айхтар хохирсон тэрээр хэнд ч итгэж болохгүйг яс махандаа шингэтэл ухаарсан боловч энэ удаад ганцаараа тэмцэж хүчрэхгүй байв. Энэ удаад адал явдалт, гэмт хэргийн сэдэвтэй зохиолоороо дэлхийд алдаршсан Шведийн зохиолч Стиг Ларсоны дээрх зохиол бестселлерийн гуравдугаарт оржээ.


4."1Q84" 1-р боть- Мүраками Харүки 
Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс авсан бөгөөд өөрт нь маш ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос иш татаж, зохиолдоо шигтгэж өгсөн.

 
5.Мокинжэй, III (Өлсгөлөн тулаан)-С.Колинз
Галан дундаас гарч ирсэн Катнис Эвердин төрөлх бүс, гэр орон нь сүйдсэн хэдий ч амьд үлдэнэ. Гэйл зугтаж, Катнисын гэр бүл аюулгүй болон Капитолынхон Пийтаг олзолно. 13 дугаар бүс гэж үнэхээр байх бөгөөд босогчид, шинэ удирдагчид гарч ирэн, бослого тэмцэл өрнөнө. Катнис Ялалтын 25 жилийн харгис тулааны талбараас эсэн мэнд гарсны дараа өөрөө ч мэдэлгүй Капитолын эсрэг хуйвалдаанд оролцсоноо ойлгоно. 

Уран зохиолын бус шилдэг борлуулалттай 5 ном


1."Ой тогтоолтын нууц"-Т.Бузан
Тони Бузан бол дэлхий дахинд танил болсон Mind Maps (Оюуны зураглал)-ийг зохион бүтээсэн нэгэн бөгөөд олон цуврал бүтээлүүдээрээ гайхалтай амжилтанд хүрээд байна. Тэрээр тархи болон сурах үйл явцын талаар бүтээл туурвидаг дэлхийд тэргүүлэгч зохиолчдийн нэг юм. Одоогийн байдлаар 80 гаруй ном зохиолыг бие даан болон хамтран туурвисан бөгөөд түүний бүтээлүүд дэлхий дахинд 3 сая хувиар борлогдоод байгаа билээ.


2."Монгол хэлний сурагчийн тайлбар толь" 
Монгол хэлний арвин сангаас орчин цагийн монгол хэлэнд өргөн хэрэглэгддэг "уугуул" үгийг түлхүү оруулж, мөн түүхэн болон харь үг, нэр томъёо, хэлц үгийг багтаасан 27,000 гаруй үг, хэллэгтэй "Сурагчийн тайлбар толь"-ийг ахлах, дунд ангийн сурагчдад зориулан гаргасан бөгөөд энэхүү ном шилдэг борлуулалттай байна. 


3.“Оксфорд-Мон судар” толь бичиг
90000 гаруй үг хэллэг, 135 мянга гаруй орчуулга багтсан энэ толь дотроо англи хэлний хэлц, ярианы болон бичгийн хэллэгийг давхар хамарсан болно. Мөн албаны хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан, зөв бичлэг, дуудлага, түүнчлэн англи хэлний дүрмийн бус үйл үгийг багтааснаас гадна 70 гаруй захидлын загварыг оруулсан тус ном шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ.


4.“Өөдөө тэмүүл” – Шерил Сандберг
Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

5."Путин"-Л.Млечин
Владимир Путиныг юун түрүүн КГБ-ээс гаралтай гэдгээр нь хүлээж авдаг. Их улс төрд хөл тавьсанд нь эмээж, чекист ерөнхийлөгчийн хэрэг байна уу даа гэх зарим нэгэн байхад нөгөө хэсэг нь ийм хүн итгэлтэй, ажил хэрэгч хэмээн сэтгэл хангалуун байлаа. 1991 оны найман сард шинэ засагтай нэгдэж, намын батлах, КГБ-ын офицерын улаан үнэмлэхээ эргүүлж өгсөн түүхтэй. Леонид Млечиний бичсэн "Путин" хэмээх энэ ном 2012 онд Путиныг Оросын төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон тэр үеэр дуусч байгаа.