Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шар хантаазтанууд Хон Конгт туршлага судаллаа

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Жилд 50 сая гаруй жуулчин хүлээн авдаг олон хөлийн газар, Азийн санхүүгийн төв Хон Конгт нийслэл Улаанбаатар хотын өнгө үзэмж, цэвэрлэгээ, тохижилтыг гардан хариуцдаг нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн харьяа зам цэвэрлэгээ, үйлчилгээний тэргүүний 21 ажилчин зочиллоо.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шар хантаазтануудын дунд зарласан “Хоггүй гудамж - Хоггүй хороо” болзолт уралдаанд шалгарсан үйлчлэгч, ачигч, жолооч нараас бүрдсэн багийнхан Хонконгийн 10700 ажилтантай Хот цэвэрлэх газарт ажил хэргийн уулзалт хийж хотын цэвэрлэгээнд хэрэглэгддэг машин техник, багаж хэрэгсэлтэй танилцсан байна.

Тэрчлэн Хонконгийн Алтан лянхуа төв талбай, Уулзалт үзэсгэлэнгийн төв, Оддын гудамж, Далайн паркийг сонирхож, алдарт Victoria Peak оргилыг үзэж сонирхжээ.

Аяллын багийнхныг Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консул Ц.Ганболд хүлээн авч уулзан "Дэлхийн хамгийн цэвэрхэн газрууд Хонконг, Сингапурт үзсэн харсан тань жилээс жилд цэвэр цэмцгэр болсоор байгаа манай нийслэлийн өнгө төрхийг улам сайхан болгоход хувь нэмэр болно гэж итгэж байна" гэжээ.