Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг маргааш хэлэлцэнэ

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу маргааш нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хэлэлцүүлэхээр болжээ.

Үүний дараа нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-ын энэ сарын 28-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаанаар нэгдүгээр хэлэлцүүлэг, арванхоёрдугаар сарын 04-ний хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөсөн байна.

Мөн дээрх хуралдаанаар

  1. нийслэлийн 2015  оны төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн 2014 оны зорилтын хэрэгжилт
     
  2. нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт
     
  3. нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах
     
  4. Өмчийн концессын зүйлийн жагаалт
     
  5. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах асуудлыг хэлэлцэх ажээ.