Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Льюис Хэмилтон Формула 1-н Дэлхийн хошой аварга боллоо

М.Солонго
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Их Британы нисгэгч Льюис Хэмилтон 2014 оны  улирлын сүүлийн гараа болох Абу Дабигийн гараанд түрүүлэн Формула 1-н Дэлхийн хошой аварга боллоо.

Өдгөө 29 настай Льюис Хэмилтон нийт 19 гарааны арван нэгт нь түрүүлсэн бөгөөд улирлыг 384 оноотойгоор дуусгалаа. Харин түүний гол өрсөлдөгч багийн анд Нико Росбергийн машинд  уралдааны үед эвдрэл гарч 14 –р байранд орж ирсэн бөгөөд тэрбээр энэ улирал нийт 5 гараанд түрүүлсэн юм. Улирлын 19 дэх гараа буюу Абу Дабигийн гарааны 2-р байранд Вилльямс багийн Масса орсон бол түүний багийн анд Боттас 3 –р байранд орсон юм.

Льюис Хэмилтон 43 жилийн дараа дахин аварга болж буй анхны Их Британи нисэгч юм.  Түүний өмнө Их Британы нисгэгчид болох Жеки Стьюарт  1969, 1971, болон 1973 онд, Грахам Хилл 1962 болон 1968 онд, Жим Кларк 1963 болон 1965 онд дэлхийн аварга болж байжээ.

Хэмилтон 2008 онд Макларен Мерседэс багт байхдаа 2008 онд  дэлхийн аварга  болж байсан бөгөөд Мерседэс багийн анхы дэлхийн аварга юм. түүнээс өмнө дэлхийн 5 удаагийн аварга Хуан Мануэль Фангиогийн үед 1954 болон 1955 онуудад зохион бүтээгчийн цомд хоёр удаа дараалан түрүүлж байжээ.

Нисгэгчийн дэлхийн аварга

# Нисгэгчид Оноо
1 Хэмилтон (Мерседес) 384
2 Росберг (Мерседес) 317
3 Риккьярдо (Ред Булл) 238
4 Боттас (Уильямс) 186
5 Феттель (Ред Булл) 167
6 Алонсо (Феррари) 161
7 Масса (Уильямс) 134
8 Баттон (Макларен) 126
9 Хюлкенберг (Форс Индия) 96
10 Перес (Форс Индия) 59
11 Магнуссен (Макларен) 55
12 Райкконен (Феррари) 55
13 Вернь (Торо Россо) 22
14 Грожан (Лотус) 8
15 Квят (Торо Россо) 8
16 Мальдонадо (Лотус) 2
17 Бьянки (Маруся) 2
18 Сутиль (Заубер) 0
19 Эрикссон (Катерхэм) 0
20 Гутьеррес (Заубер) 0
21 Чилтон (Маруся) 0
22 Кобаяси (Катерхэм) 0
23 Стивенс (Катерхэм) 0
24 Лоттерер (Катерхэм) 0


Зохион бүтээгчийн цом

# Баг Оноо
1 Мерседес 701
2 Ред Булл 405
3 Уильямс 320
4 Феррари 216
5 Макларен 181
6 Форс Индия 155
7 Торо Россо 30
8 Лотус 10
9 Маруся 2
10 Заубер 0
11 Катерхэм 0