Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төрөөс төрөх дараагийн тэрбумтанг алга ташиж угтъя !

Т.Эрдэнэ
2014 оны 11 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

Төрөөс зарласан тендерийг урьдынх шигээ авахад хэцүү болчихлоо гэж халаглах эрхмүүд байгаа дуулдана. Энэ бол үнэн байж мэднэ.

Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс цөөрсөн гэдэг шиг АН-ын өнгөн дээр тендерээс төрдөг тэрбумтангууд эрс цөөрсөн юм. Томоохон компаниуд ч улстөрийн нөлөөгөө ашиглан төсвийн хөрөнгөөр зарлагадаж буй ихэнх тендерийг туудаг байв.

MCS групп л гэхэд 200 гаруй охин компанитай. Эдгээр компаниуд нь Гадаад хэргийн яамнаас зарласан өнгөт зурагт нийлүүлэх тендерт хүртэл оролцдог. Эрчим хүч, авто замаас эхлээд бичгийн цаас нийлүүлэх гэрээг хүртэл авдаг байсан юм. Улстөрийн нөлөөтэй компаниуд жижиг аж ахуйн нэгжид боломж олгодоггүй байдлыг халах, ижил тэгш боломж олгох үүднээс Шинэчлэлийн Засгийн газар Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан.

Төсвийн хөрөнгөөр хийгдэх бүх ажлын жагсаалт, бараа үйлчилгээ интернэтээр зарлагдах болсон. Уламжлал ёсоороо гэх юмуу 2-3 сонинд тендерийн зараа тавьдаг юм билээ. Төсвийн хөрөнгө хэмнэх үүднээс интернэтээр зараа түгээх, цаашлаад гар утсанд мессеж хэлбэрээр очиж болохоор төлөвлөж байгаа аж. Зар­лагадсан тендер, бараа үйл­чилгээ бүхнийг эхнээс нь хянах боломж бүрдсэн юм билээ.

Хувь тохироод нууц түвшинд хуйвалдаад тендер авчихдаг компаниудад шилэн тендер, шилэн данс ажиллагаа ихтэй 

Нөгөө олон банк, татвар­ын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт гэх мэт цаасны “үер” алга болсон. Зөвхөн эндээс л гэхэд 193 тонн цаас, хоёр тэр бум төгрөг хэмнэчихсэн байна. Үүнийг амжилт гэнэ биз дээ. Хувь тохироод нууц түвшинд хуйвалдаад тендер авчихдаг компаниудад шилэн тендер, шилэн данс ажиллагаа ихтэй болсон. Тийм учраас тендер будлиантуулахад төвөгтэй, асуудалтай болжээ хэмээн гонгинолдоод байгаа юм.

Төрийн бус байгууллага, иргэдийн хяналт дор бүх мэдээлэл, үйл явц нээлтэй. Компанийн түүх, намтар, эзэмшил тодорхой болоод ирсэн. Ямар учраас тендерт ялав гэх зэрэг бүх мэдээллийг ил тавьж харуулж эхэлсэн. Одоо бүх зүйл ил тод болохоор “Тендер будлиантай” болох ямар ч боломжгүй.Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлээд байгаа ухаалаг төр, шилэн данс Худалдан авах ажиллагааны газарт бүрэн нэвтэрсэн юм билээ. 

Тийм учраас Худалдан авах ажиллагааны газраас зарласан хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерт Чингэлтэй дүүргийн 17 хорооны иргэдийн байгуулсан “Бүтээлч үйлс” бүлгэм ялсан. Тэдгээр иргэд Хөшигтийн хөндийн нисэх онгоцны тендерт бус хэрдээ таарсан 20-30 сая төгрөгийн таван ажилд нэрээ дэвшүүлж ялсан байна. Хэрдээ таарсан ажил авчихаад тэрүүхэндээ баярлаж явна. Энэ хүмүүсээс дараа дараачийн саятан, тэрбумтан төрөхөд хэн буруу гэх юм бэ. Ерөнхий сайдын багцанд зарлагадсан сумдын эмнэлэгт эхо аппарат нийлүүлэх ажил авсан компанийн залуус “Шударга үнэн яллаа” гэж байна.

Тэд шударгаар ялж ялагдаж сурч байна. Энэ бүхэн нээлттэй ил тод болсон шилэн тендерийн амжилт юм. Цаашдаа улам сайжирч, хөгжих биз. Тун удахгүй “Шилэн дэлгүүр” гэдэг зүйл бий болно.

Эрдэнэтийн үйлдвэрт 400 төгрөгийн нойлын цаасыг 4000 төгрөгөөр шахсан гэдэг. Шахааны бизнесийг олны нүдэн “шалдалж” орхихоор үндсэн үнэрүүгээ очно. Төрийн өмчит Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Тавантолгой гэх мэт компаниуд бараа таваар, тоног төхөөрөмжөө өөрсдөө авдаг. Үүнийг болиулж Худалдан авах ажиллагааны газарт өгчих хэрэгтэй юм.Худалдан авах ажиллагааны газарт ирээд “Шилэндэлгүүр”-т захиалгаа тавиулчихвал шахааны бизнес шахагдана.

 Худалдан авах ажиллагааны газар бий болсноос хойш тун цөөхөн маргаан үүссэн.

Яг үнэндээ бол Захиргааны хэргийн шүүхийг тендерийн маргаанаас болж байгуулсан гэхэд болно. Бүх яам дээр төсвийн хөрөнгөөр хийгдэх ажил, бараа үйлчилгээ авах ажил зарлагдаад бөөн хэл ам болдог байв. Тэр сайдын хүн ажил авлаа гээд дуусдаггүй зарга үүсээд явчихна. Зарга заалхайнаас болоод улсын ажил зогсчихдог байсан юм. Харин худалдан авах ажиллагааны газар бий болсноос хойш тун цөөхөн маргаан үүссэн. Нэгнийхээ ажлыг явуулахгүй гэсэн зохиомол зарга заалхай ч үүсгэсэн тохиодол мэр сэр байдаг юм билээ.

Хэл амнаас жийрхсэн ихэнх яам, агентлагууд Худалдан авах ажилгааны газарт хандах болсон. Өөрөөр хэлбэл, бидний өмнөөс тийм ажил хийгээд өгөөч гэсэн утгатай.

Аж ахуйн нэгжүүд төрөөс зарласан ажил үйлчилгээнд шударгаар өрсөлдөж ялаад ашиг орлогоо олохийг амжилт гэнэ. Худалдан авах ажиллагааны газар өнгөрсөн жил л гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байдаг.

Тийм ч учраас АТГ-аас ил тод нээлттэй шударга төрийн байгууллагаар Худалдан авах ажилгааны газрыг нэрлэсэн. Энэ бүхнийг амжилт гэнэ. Яамны сайд, эрхтэн дархтан биш жирийн иргэн, хөдөөний малчин ч ажил үйлчилгээ авах тендерт оролцож төрөөс төрөх дараагийн тэрбумтан болох бололцоотой боллоо.

Зураг