Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Их хотын гудамж" зураг төслийн уралдаан зарлалаа

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас  хотын шинэ дүр төрх, шинэ бүтээн байгуулатын ажилд оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа, үзэл бодлыг бүтээлч байдлаар илэрхийлэхийг дэмжих зорилгоор Архетиктур, дизайны чиглэлээр суралцдаг оюутан залуусын дунд “Их хотын гудамж”  зураг төслийн уралдааныг зарлалаа.

Уралдаанд оролцогчид өгөгдсөн гудамжны автозам, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хашаа хайс, сандал, сүүдрэвч, хогийн сав зэрэг архитектурын жижиг хэлбэрүүд, байгууллагуудын хаяг реклам, усан оргилуур, усан толио, барилга байгууламжийн фасадыг тухайн орон зай, орчны байдалтай уялдуулан төлөвлөж хотын дизайны төгс шийдлийг бий болгох юм.

Уралдааныг энэ сарын 19-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 19-ны өдрийн хооронд нэг үе шаттайгаар зохион байгуулж,  шилдэг гурван төслийг сонгон шалгаруулах  ажээ.

Шагналын сан:

  • Нэгдүгээр байр Өргөмжлөл 1 сая төгрөг,
  • Хоёрдугаар байр Өргөмжлөл 700 мянган төгрөг,
  • Гуравдугаар байр Өргөмжлөл 500 мянган төгрөгийн урамшуулалтай юм байна.