Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай бүх намтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ

Б.Ану
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын бүрэлдэхүүнийг 14 хоногийн дотор УИХ-д оруулж шийдвэрүүлэхийг үүрэг болгосон юм. 

Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай намуудад хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн байна.

Тэрбээр УИХ-д суудалтай бүх нам, эвсэлд дараах албан бичгийг илгээжээ. Хэрвээ намууд энэхүү хүсэлтийг хүлээн авбал Их эвслийн Засгийн газар байгуулагдах учиртай.