Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Агаарын чанарыг хянах ухаалаг хяналтын систем нээгдлээ

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Орчны агаарын бохирдол ямар түвшинд байгааг иргэд шууд харах боломж бүрдүүлэх зорилготой “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг нээжээ.

http://agaar.mn/ вэб сайт, гар утасны аппликэшн, гудамжинд байрлах LED дэлгэцийг хослуулсан цогц ухаалаг систем бөгөөд 30 минут тутамд агаарын чанарын мэдээллийг шинэчлэн олон нийтэд хүргэх юм байна. 

Уг сайтад хандах эсвэл ухаалаг программыг гар утсандаа татаж авснаар иргэн та цаг агаарын мэдээ, амьдарч буй орчныхоо агаарын чанарыг хянах боломжтой болох аж.

http://agaar.mn/ сайтаас дараах мэдээллүүдийг авч болох юм байна.

  • Нийслэлийн агаарын чанарын үзүүлэлтийг өдөр, сар, жилээр харуулсан график
     
  • Бүрэн шаталтат зуухны тархалтыг айл өрхийн хаяг байршлаар харуулсан бүртгэл
     
  • Засгийн газраас айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа хийн зуухыг хэрэглэх заавар, борлуулалтын цэгүүдийн байршил, хамрагдах зааварчилгаа
     
  • Төрөөс үзүүлж байгаа цахилгааны үнийн хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, хөнгөлөлтөд хамрагдах зааварчилгаа
     
  • Тээврийн хэрэгслийн оношилгооны дүн мэдээлэл, экологид ээлтэй хэрэглээг дэмжсэн бодлого зохицуулалт
     
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, түүний хэрэгжилтийн үр дүн, тайлан
     
  • Зарцуулсан төсөв, хөрөнгө оруулалтын тайлан
     
  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээрх бодлого, шийдвэр, эрх зүйн баримт бичгүүд, цаг үеийн үйл ажиллагааны мэдээлэл

  • Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс хамгаалах эрүүл мэндийн зөвлөгөө
     
  • Бүх төрлийн статистик, баримт судалгаа зэрэг холбогдох бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой ажээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын чанарын мэдээг иргэдэд ил тод, нээлттэй хүргэхэд чиглүүлэн хийж буй ажлуудын нэг нь энэхүү ухаалаг систем юм байна.