Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Европчууд Google хайлтыг хязгаарлана

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Европын парламент хайлтын системүүдийг бизнес үйлчилгээнүүдээс салгах зохицуулалтын саналыг гаргах гэж байна.

Төсөлд тодорхой компаний нэр дурдаагүй боловч Европын зах зээлийн 90 хувийг эзэлдэг Google компанид чиглэсэн болох нь тодорхой гэнэ.

Тэдний үзэж байгаагаар хайлтын системүүд нь хайлтын үр дүнг хэрхэн эрэмбэлж харагдуулах тал дээр хэт хүчтэй болж Европын бизнесийн салбарт нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээд байгаа ажээ.

Ер нь Европын улс төрчид Google зэрэг АНУ-ын компаниуд тэдний интернэтийн салбарыг хяналтандаа авч байгаагаас болгоомжлоод эхэлсэн ба аль болох хүчийг нь сулруулах бодлого барьж байгаа юм.

Гэхдээ Европын парламент дангаар хууль гаргах эрхгүй бөгөөд санал зөвлөмжөө Евро Комисст хүргэх гэнэ.

Евро Комисс нь хэрвээ зөвлөмжийг хууль болгон хэрэгжүүлбэл Google компаний хувьд ноцтой хохирол учруулах болно.

Гэхдээ ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь хэрэгжихэд тийм амар биш бөгөөд багагүй хугацаанд хайлтын системүүдийг судалж нөлөөллийг нь баталсны дараа шийдэх гэнэ.

 

Эх сурвалж: Reuters