Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ашиглалтын шаардлага хангахгүй 39 байрыг дахин төлөвлөхөөр болжээ

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож,  ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай зарим байруудыг дахин төлөвлөж барилгажуулахаар болжээ. Үүнд:

  • Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 дугаар байр 
     
  • Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны  1, 2, 3, 5, 6, 7 дугаар байр 
     
  • Баянгол дүүргийн гуравдугаар хорооны  21, 22, 23, 24, 35, 36, 37 дугаар байр 
     
  • Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр байр 
     
  • Баянгол дүүргийн 20 дугаар хорооны БХН-1-27, БХН-2-27, ТТЭ-37, БХН-48, ОС-8, АТ-12 дугаар байрууд багтсан байна.

Дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлсэн бөгөөд  энэхүү захирамж гарсантай холбогдуулан холбогдох арга хэмжээ авч, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгожээ.