Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

“МАК"-ийн охин компанийг шүүхэд дууджээ

Өглөөний сонин
2014 оны 11 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр парламентад хөл тавьсныхаа дараахан өдөр тутмын шилдэг сонин болох "Өдрийн шуудан" сонинг худалдан авч, хэвлэл мэдээллийн медиа групптэй болно хэмээн ярьж байсан цаг саяхан.

Тодруулбал, "МАК" хэмээх уул уурхайн "вант улсын" өв залгамжлагч тэрбээр улс төрд ороход өөрийн гэсэн хэвлэл мэдээлэлтэй байх нь чухал хэмээн тооцож "Шинэ дэлхий", "Өдрийн шуудан" сонинг өөрийн болгосон түүхтэй.

Гэтэл үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан дээрх газрууд "МАК"-ийн мэдэлд очсоноосоо хойш санхүүгийн хувьд доголдож эхэлсэн байна. Тэрбээр дээрх газруудын эзэн нь болохдоо "Улс төр, бизнесийнхэн, төрийн байгууллага, яамдуудтай ямар ч гэрээ хийж болохгүй, санхүүгийн асуудлыг би бүрэн даана" хэмээн үүрэг өгч байсан талаар ажилчид нь ярьдаг.

Улс төр, бизнесийнхэн, төрийн байгууллага, яамдуудтай ямар ч гэрээ хийж болохгүй, санхүүгийн асуудлыг би бүрэн даана

Тэгвэл өнөөдөр түүний худалдаж авсан "Өдрийн шуудан" сонин үүдээ барьж, Шинэ дэлхий телевиз нь цөөн хэдэн ажилчидтай арай ядан эфирээ хаалгахгүй аргацааж байгаа нь хүн бүхний нүдний өмнө ил байгаа асуудал. 

Түүнээс гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалаас "Өдрийн шуудан" сониныг шүүхэд дуудсан гэнэ. Учир нь ажилчдынхаа нийгмийн даатгалыг төлөлгүй олон сарын өр үүсгэсэн аж.

Тус сонины ажилчид зөвхөн нийгмийн даатгалаа төлүүлээгүйгээр барахгүй олон сарынхаа цалинг МАК компаниас авч чадалгүй хохироод байгаа гэнэ.

Зураг